• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилга дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-31 16:10:38

Синьхуа агентлагийн мэдээ, Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан, Киссинжер зөвлөх компанийн орлогч захирал Роберт Хормац саяхан сэтгүүлчдэд сурвалжилга өгөх үеэр, Хятадын "нэг бүс нэг зам" санаачилга болон БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм нь бүгд дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Тэрээр, Хятадын "нэг бүс нэг зам" санаачилгын хэтийн төлөв нь "хүмүүсийн анхаарлыг татаж" байна. Бүс нутаг хоорондын дэд бүтцийн холболт нь чухал түүхэн ач холбогдолтой бөгөөд заавал хэрэгжүүлэх ёстой. "Нэг бүс нэг зам" санаачилга нь дэд бүтцийн бүтээн байгуулалтын хэлбэрээр үндэстнүүдийг холбож, үүний зэрэгцээ хамтран ажиллах аргаар маш олон орнуудыг холбож чадсан байна гэжээ.

Хормац АНУ 5-р сарын дундуур Бээжинд болсон "Нэг бүс нэг зам" Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад төлөөлөгчид томилон оролцсонд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, Америкийн аж ахуйн нэгжүүд энэ том цар хэмжээний дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнөөс ашиг олохыг хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе