• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

700 сая хүүхдийн эрх зөрчигдөж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-01 16:12:42

5-р сарын 31-нд "Хүүхдийг аваръя" Олон улсын буяны байгууллагын гаргасан мэдэгдэлд: Халдварт өвчин, дайн самуун, насанд хүрээгүй байхад нь гэрлүүлэх, сургууль завсардуулах зэрэг шалтгааны улмаас дэлхийн хүүхдүүдийн дөрөвний нэг буюу 700 гаруй сая хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

Тус байгууллага мөн өдөр "хүүхдийн амь нас хохирч буй байдал"-ын жагсаалт нийтэлснээс үзвэл, дэлхийн 172 оронд судалгаа хийсний үр дүнд Баруун Африк, Төв Африкийн орнуудын хүүхдүүдийн нөхцөл хамгийн ноцтой байна. Хамгийн ноцтойд тооцогдох 10 орны 7 нь Баруун, Төв Африкийн орнууд байлаа.

Жагсаалтаас үзвэл, хүүхдийн нөхцөл байдал хамгийн тааруу нь Нигер, Ангол, Мали гурван улс бөгөөд Норвеги, Словени, Финлянд гурван улсын нөхцөл хамгийн сайн байна.

"Хүүхдийг аваръя" Олон улсын буяны байгууллага, ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангаас олон орны хүүхдийн амьдрах, сурч боловсрох нөхцөлд хийсэн тоо бүртгэлээс үзвэл:

-263 сая хүүхэд боловсрол эзэмших боломжгүй байна.

-168 сая хүүхэд хөдөлмөр хийж байгаагийн тэн хагас нь хүнд нөхцөлд ажиллаж байна.

-5 нас хүрээгүй 156 сая хүүхэд шим тэжээл дутагдсаны улмаас өсөлт хөгжил сул байна.

-Жилд дунджаар 15 сая охиныг 18 нас хүрээгүй байхад нь гэрлүүлдэг бөгөөд тэдний 4 саяыг 15 нас хүрээгүй байхад нь гэрлүүлж байна.

-Дайны улмаас 28 сая хүүхэд нутгаасаа дайжиж, 11 сая гаруй хүүхэд гадаад улсад дүрвэж байна.

-Жилд 15-19 насны 16 сая охин, хүүхэд төрүүлж, 1 сая гаруй охин, 15 нас хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлж байна.

-Жил бүр, 5 нас хүрээгүй 6 сая хүүхэд нас барж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе