|
|
||
ХОУР-гийн мэдээ: Хөхнуур муж 720 мянган ам дөрвөлжин км нутагт дэвсгэртэй, далайн түвшнээс дээш дунджаар 3000 гаруй км өргөгдсөн, 5 сая 800 мянган хүн амтай, үндэсний цөөнхийн хүн ам тус мужийн нийт хүн амын 48 хувийг эзэлдэг. Мужийн хэмжээнд төрөл бүрийн 2998 сургуультай, үүнд заавал сургах боловсролын шатны сургууль 1157, сургууль сурч байгаа 1 сая 140 мянган сурагчийн 53 хувь нь үндэсний цөөнхийн сурагчид юм. Хөхнуур муж үндэстний цөөнхийн боловсролыг чухалчилж, тэтгэн дэмжих онцгой бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм.
Хөхнуур мужийн боловсролын танхимын орлогч дарга Ян Фа-Юй танилцуулж хэлэхдээ:
Хөхнуур мужийн боловсролын гол тал нь ерөнхий боловсрол, хүндрэлтэй байгаа нь үндэстний цөөнхийн боловсрол юм. Тус мужийн 6 өөртөө засах жөүгийн 5 нь Түвдийн өөртөө засах жөү бөгөөд бас нэг монгол, түвд өөртөө засах жөү бий. Тийм учраас ерөнхий боловсролын хүндрэл бэрхшээл нь үндэстний цөөнхийн боловсрол, Түвд нутгийн боловсрол юм гэжээ.
1992 онд Хөхнуур мужийн үндэстний цөөнхийн газар нутгийн сургуулийн насны хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 64.67 хувьд хүрч, өөртөө засах газар нутгийн сургуулийн насны хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 78.23 хувь, дан ганц мал ажуй эрхэлдэг нутгийн хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 47.3 хувьд хүрчээ. 2002 он гэхэд үндэсний цөөнхийн сургуулийн насны хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 92.1 хувь, үндэстний цөөнхийн өөртөө засах нутгийн хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 93 хувь, дан ганц мал аж ахуй эрхэлдэг нутгийн хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 80 хувьд хүрлээ. 2016 оны сүүлч гэхэд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цэцэрлэгт орсон хэмжээ 81.21 хувь, дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн элсэлтийн хэмжээ 81.98 хувьд хүрч, ерөнхий боловсролын шатны бага, дунд сургуулийн элсэлтийн хэмжээ 93.69 хувьд хүрч, үндэстний цөөнхийн газар нутгийн сургуулийн насны хүүхдүүдийн боловсрол хүртэх эрхийг баталгаажуулж, сургуульд орох асуудлыг үндсэнд нь зохицуулсан гэжээ.
Түвд үндэстний нутагшин суугаа бүсийн боловсролын түвшинг дээшлүүлж, тухайн нутгийн үндэстний цөөнхийн сурагчдад хичээл сурлагын улам сайн нөхцөл бүрдүүлэхийн тулд 2016 оны хавраас Хөхнуур муж зэрэг 6 муж, өөртөө засах орон 15 жилийн төлбөргүй боловсролын тогтолцоог хэрэгжүүлсэн байна.
Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, ялангуяа ХКН-ын 18-р бага хурлаас хойш, намын төв хороо, төв засгийн газар, Хөхнуур мужийн намын хороо, засгийн газар Түвд үндэстний нутагшин суугаа бүсийн боловсролын ажилд ихэд анхаарч, олон ажил хийсэн байна. Өмнө нь тухайн нутгийн хамгийн сайхан барилга байгууламж нь сүм хийд байсан бол одоо сургуулиуд болсон гэж тухайн нутгийн иргэд ярьж байлаа. Сургуулийн дэд бүтцийн асуудлыг үндсэнд нь шийдэж, нурах эрсдэлтэй орон байрны асуудлыг бүрэн зохицуулж, иж бүрэн стратеги бүхий барилга байгуулалт хийжээ. Түүнчлэн Түвд, Хятад хос хэлээр хичээллэх багш нарыг идэвхтэй бэлтгэж, өнгөрсөн жилээс эхлэн мужийн боловсролын их сургуульд энэ чиглэлээр тусгайлан багш нар бэлтгэж эхэлсэн байна.
Ма Лүн бол Сань Жян-Юань бүсийн үндэстний дунд сургуулийн ахлах 1-р ангийн математикийн багш юм. Тэрээр Хөхнуур мужийн боловсролын их сургуулийг дүүргэжээ. Сургуульд байхдаа тэр Юйшү, Задүө зэрэг газар сайн дурын багшаар ажиллаж байсан болохоор төвөөс алслагдсан бүсийн хүүхэд багачуудын талаар нэлээд сайн ойлголттой юм байна. Хөдөө орон нутгийн сургуулиудад багшаар дутагддаг ба хэлний бэрхшээл зэрэг асуудлын улмаас хүүхдүүд математикийн хичээлд тийм сайн биш байдаг аж.
Ма Лүн хэлэхдээ: Тэр үед юу болохыг мэдэхгүй, тийм хол газар явна гэж сэтгэл эмзэглэж байлаа. Тийм хол газар явж ч байгаагүй. Гэвч гурван сар өнгөрсний дараа үндэстний боловсролд би их итгэлтэй болсон. Би Шинингээс холдож үзээгүй, мянга км хол газар очно гэхээр өөрөөрөө бахархах болсон юм.
Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд Бээжин, Тяньжин, Шанхай, Жэжян, Жянсу, Шаньдүн зэрэг 6 муж хот Хөхнуур мужийн 6 жөүд тусламж үзүүлэхээр болжээ. 2016 онд Хөхнуур муж 3000 гаруй сурагчаа эдгээр газар суралцуулсан байна. Эдгээр сурагч нүд нээж газар үзэн, үзэл бодлоо чөлөөлсөн байна.
Үндэстнүүдийн хүүхэд залуус бол эх орны ирээдүй бөгөөд үндэстний итгэл найдвар мөн. Засгийн газар боловсролын менежментээ дүрэмжүүлж, шилдэг багш нарын эгнээг байгуулах талаар арга хэмжээ авч, хүчин чармайлт гаргаж үндэстний боловсролыг хөгжүүлэх нь лавтай юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |