• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШХАБ цоо шинэ хэтийн төлвийг угтан авна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 15:58:21

ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын зөвлөлийн 17 дахь хурал 8-9-нд Казахстаны нийслэл Астанад болж байна. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Дмитрий Мезенцев сэтгүүлчдэд өгсөн тусгай ярилцлагадаа: Энэ удаагийн дээд уулзалтын дараа, ШХАБ цоо шинэ хэтийн төлөв, гишүүн орнууд хоорондоо илүү их цар хэмжээнд харилцан хэлхээ холбоотой байх, гадаад дотоодын хамтын ажиллагааны салбар шинэ практик хэрэгжүүлсэн шинэ байдлыг хүлээн авах болно гэжээ.
 
Дмитрий Мезенцев: Энэтхэг, Пакистан баримт бичигт нэгэнт гарын үсэг зурсан, удалгүй болох Астанагийн дээд уулзалтын үеэр ШХАБ-ын албан ёсны гишүүн орон болно. Энэ нь ШХАБ болон Европ, Азийн орнуудын харилцаанд түүхэн цаг үеийг авчрахаар барахгүй ШХАБ анх удаагаа гишүүнчлэлээ өргөтгөж байгаа болно гэжээ.

Гишүүнээ өргөтгөсний дараа, ШХАБ олон улсын хөтөлбөрт илүү гүн гүнзгий нөлөө авчрах бөгөөд олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг ахиулж, Европ, Азийн бүс нутагт тулгарах зарим бодит асуудлын зохицуулалтыг урагшлуулна гэж Дмитрий Мезенцев онцолсон байна.
Тэрээр: ШХАБ-ын тэргүүн чухал ажил бол бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулж, терроризм, хэт даврагч, хагалан бутаргагч, мансууруулах бодис, зэр зэвсгийг хууль бусаар хил давуулах ажиллагаанд цохилт өгч, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хамарсан тус байгууллагын хүрээн дэх эдийн засгийн хөтөлбөрийн агуулгыг эрчтэй хөгжүүлэх явдал юм гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе