• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Казакстаны тэргүүн нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-09 16:20:32
Хятад Казакстаны тэргүүн нар хэлэлцээ хийв

ХОУР-ын мэдээ: 8-нд Астанад Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстаны ерөнхийлөгч Назарбаевтай хэлэлцээ хийжээ. Хоёр орны төрийн тэргүүн Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн хоёр талын харилцааны асар их ололт амжилтыг өндрөөр үнэлээд хоёр орны дараачийн шатны хамтын ажиллагааны чиглэл, салбарыг төлөвлөж, Хятад, Казакстаны иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам өндөр түвшинд эрүүл тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд улам их үр ашиг хүртээхээр шийджээ.

Орон нутгийн цагаар 8-нд, Казакстаны ерөнхийлөгч Назарбаев Ши Жиньпин даргыг халуун дотноор хүлээн авлаа. Хоёр орны тэргүүн хойморьт сууж, Цэргийн хөгжмийн анги Хятад Казакстан хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлжээ. Хүндэт харуул өмнүүр явж Ши Жиньпин, Назарбаев нарт мэндчиллээ дэвшүүлэв. Дараа нь хоёр орны тэргүүн албан ёсны хэлэлцээ хийжээ.

"Хүндэт ерөнхийлөгч Назарбаев, сайн найз минь, таны урилгаар Казакстанд дахин айлчилж байгаадаа маш их баяртай байна."

Ши Жиньпин: Энэ жил Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятад, Казакстаны харилцаа хүмүүсийн анхаарал татсан амжилтад хүрлээ. Хоёр орны улс төрийн итгэлцэл урьд өмнө нь байгаагүй өндөр төвшинд хүрч, иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог биелүүлсэн байна. Хятадын тал Казакстаны талтай хамт, улам нягт ашиг сонирхлын хамтын цогц, хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Казакстаны харилцаа богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа нь хоёр тал сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай, харилцан туслалцах зориг санаа, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчим, үеийн үед найрсаг, хамт хөгжих үзэл ухамсрыг баримталсны үр дүн юм гэжээ.

Ши Жиньпин дарга дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн үеэр Казакстанд айлчилж байгаад Назарбаев баяр хүргээд хэлэхдээ,

"Хүндэт Ши Жиньпин дарга аа, Миний бие Казакстаны ард түмэн болон өөрийнхөө өмнөөс таныг Казакстан улсад айлчилж байгаад халуун баяр хүргэж байна. Таны энэ удаагийн айлчлал маш их ач холбогдолтой юм. Энэ нь хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ жил Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Бид хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, Хятад, Казакстаны ирээдүйн хөгжлийн замыг тогтоох болно. Казакстан, Хятад хоёр орон улс төр, эдийн засаг, соёлын салбарт өргөнөөр хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталбал ямар ч асуудал гарахгүй. Үүний зэрэгцээ бид НҮБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх байгууллага, ШХАБ зэрэг бүс нутаг, олон улсын байгууллагатай сайн сайхан хамтран ажиллаж байна" гэжээ.

Назарбаев: Өдгөө Казакстан Хятадын харилцааны хөгжлийн хандлага маш сайн байна. Хоёр орны хамтын ажиллагааны нөөц асар их. Казакстаны тал "нэг бүс нэг зам"-ын хүрээ хэмжээнд хил дамнасан тээвэр, үйлдвэрлэх хүч, аж үйлдвэрлэлийн бүс, банк санхүү, хөдөө аж ахуй, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Хоёр орны тэргүүн иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх чиг бодлогыг баримталж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт, "саруул зам" эдийн засгийн шинэ бодлогын уялдаа холбоог ахиулж, хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулан, үйлдвэрлэх хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны залуусын солилцоог ахиулан, хэвлэл мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөөр санал нэгдсэн байна.

Хэлэлцээний дараа, хоёр орны тэргүүн нар сэтгүүлчидтэй уулзаж, хэлэлцээний үр дүнг танилцуулжээ. Ши Жиньпин,

Ямар ч бэрхшээл, сорилт тулгарсан ч Хятад, Казакстаны найрсаг харилцаа өөрчлөгдөхгүй, хоёр орон үүрд сайн хөрш, сайн найз, сайн түнш байх болно. Энэ бол бидний зорилт, бидний итгэл үнэмшил юм. Миний энэ удаагийн Казакстанд хийсэн айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрсэн гэжээ.

Мөн өдөр, Хятад Казакстан хоёр орон хамтарсан мэдэгдэл нийтэлж, улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулсан байна.    \Сайн-Өлзий\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе