• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн 3 цэрэг Афганистанд амиа алдав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-11 15:49:53

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 10-нд хэлэхдээ, Афганистаны зүүн нутагт Америкийн 3 цэрэг буудлагад өртөж амиа алдсан бөгөөд нэг цэрэг шархадсан гэв.

АНУ-ын Батлан хамгаалах яам мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ Америкийн цэргийн эндэж бэртсэн талаар мэдээлж, энэ хэргийг шалгаж байна гэв.

Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч Аттоллах Ходжани Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, Афганистаны нэг цэрэг мөн өдөр уг мужийн Ачин нутагт Афганистанд суугаа Америкийн 2 цэргийг буудан алж, 2 цэргийг шархдуулав. Тэр цэрэг мөн тэр даруйд нь Америкийн цэрэгт буудуулан амиа алдсан гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе