16-нд Бээжин хотноо, Хятадын ГХЯ мэдэгдэл гаргаж, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Мара Лаго эдлэнд тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, Хятад, Америк хоёр орны гадаад харилцаа, аюулгүй байдлын анхны хэлэлцээ болно. Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлаарх анхны хэлэлцээг 6-р сарын 21-нд Америкийн Вашингтонд хийнэ гэдгээ мэдэглээ.
Хятадын ГХЯ хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: "Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, БХЯ-ны сайд Маттис нар хурлыг даргална. Хятадын цэргийн төв зөвлөлийн гишүүн, нэгдсэн ерөнхий штабын дарга Фан Фэнхүй нар оролцоно" гэжээ.