Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 20-ны өдөр хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ, БРИКС-ийн хамтын ажиллагаа нь нээлттэй, хүртээмжтэй, хамтран ажилласан, хамтдаа ялалт байгуулах үзэл баримтлалыг баримталсаар ирсэн юм. БРИКС улс төр, цэргийн бүлэглэл байгуулахгүй, хэн нэгэнд чиглэхгүй, хэнийг ч өдөөхгүй, хэнийг орлохгүй байх болно. БРИКС-ын орнууд бусад орнуудын хамт хүн төрөлхтний хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэх болно гэлээ.
6-р сарын 19-ний өдөр БРИКС-ын ГХ-ийн сайд нарын уулзалт Бээжинд зохиогдож, 5 орны сайд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын бүс нутгийн чухал асуудлаар зөвшилцсөн юм. /Н.Пүрэвжав/