21-нд, Хятадын үндэсний аюулгүй байдлын хяналт шалгалтын ерөнхий газраас гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны 1-5 дугаар сард бүх Хятадын аюулгүй үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө сайжирч, үйлдвэрлэлийн салбарт нийт 19 мянган осол гарч, 13 мянган хүн өөд болсон ч энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 25, 16.9 хувиар буурчээ.
Нүүрсний уурхай, металлургийн машин механик зэрэг 8 салбар, төмөр зам, авто зам, ус, агаарын тээвэр, загасны аж ахуйн салбарын усан онгоцны ослын хэмжээ бүгд буурчээ. Төмөр зам, агаарын тээвэр, хөдөө аж ахуйн машин механикийн салбарт том осол гараагүй. Олонх нутгийн аюулгүй үйлдвэрлэлийн байдал сайн байгаа юм байна.
\Цогзолмаа\