Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 21-ний өдөр Бээжин хотод илэрхийлэхдээ, Хятад улс АСЕАН-ы гишүүн орнуудын хамт "Өмнөд тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг"-г иж бүрэн, үр ашигтай хэрэгжүүлэн, "Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-г урагшлуулан тэнгисийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэлээ.
Тэрээр: Хятад улс АСЕАН-ы гишүүн орнуудын хамт хүчин зүтгэж, 8-р сард болох Хятад-АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын хурлыг сайтар зохион байгуулж, Өмнөд тэнгисийн бүсийн энх тайван, тогтвортой байдал болон цэцэглэлт хөгжлийг ахиулахад бэлэн байна гэлээ.