• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уул түшин байрладаг түвд маягийн аялал жуулчлалын бааз

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-23 17:25:33

ХОУР-гийн мэдээ: Ганьсү мужийн Ганьнаны түвд үндэстний өөртөө засах жөүгийн Лүчю сяний Шисан шяны Цэпин бол байгалийн дархан цаазат газар юм. Тэнд үзэсгэлэнт сайхан Гүн Чиүхү тосгон байх ба 12 өрх айл хөдөө аж ахуй, аялал жуулчлал эрхлэн амьдарна.

2010 онд Шаанши мужийн Вийнаний багшийн их сургууль төгссөн Нинь Хуйжөү тэнд ажиллахаар очжээ. Тэрээр анх ирэхдээ тэнд аялал жуулчлал хөгжүүлэх зорилго тавьсан байна. 2012 онд тосгоны ХКН-ын ахмад гишүүн Гомбожаш хүүтэйгээ аялал жуулчлалын бэлтгэл ажил, анхны туршилт хийсэн гэнэ.

Нутгийн экологийн аялал жуулчлалын стратеги ахих тусам, Гүн Чиүхү тосгоныг экологийн соёлын чинээлэг тосгоны стандартаар өөрчлөн байгуулжээ. Гомбожашийн гэр цэвэр цэмцгэр, тохилог сайхан болсон байна. Үүний зэрэгцээ тосгоны иргэд ч интернет ашиглан сурталчилгаа хийж эхэлснээр жуулчид интернетээр захиалга өгч, нутгийн гар урлалын бүтээгдэхүүнийг худалдан авдаг болжээ.

Одоо Гомбожашийг дагасан тосгоны 12 өрх бүгд жуулчид хүлээн авч, хоршоолол байгуулсан юм. Энд ирэх жуулчид ч түвдийн уламжлалт ёс заншилтай танилцаад сэтгэл өөдрөг буцдаг болжээ.

\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе