Жүншинь агентлагийн мэдээ, Хятадын өмнөд бүс нутгаар олон хоног дараалан аадар бороо орсны улмаар Гүйжөү, Зэжян, Жянши мужийн олон газрын иргэд үерийн гамшигт өртөж, 25-ны өдөр онц байдлын зэрэглэлийг өндөр түвшинд хүргэжээ.
Гүйжөү мужийн Иргэний захиргааны танхимын мэдээнээс үзвэл, үргэлжлэн орсон аадар борооны улмаас Гүйжөү мужийн 1 сая гаруй иргэн гамшигт өртөж, 9 хүн амиа алдаж, 4 хүн сураггүй болсон байна. Зэжян мужийн олон хотод аадар бороо орж, онц байдал зарласан байна. Өнөөгийн байдлаар эдийн засгийн шууд хохирол 458 сая юаньд хүржээ. 6-р сарын 21-нээс өнөөг хүртэл, Жянши мужийн олон газарт аадар бороо орсоор байна. \Сайн-Өлзий\