• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд 24 цагийн номын өрөө байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-30 17:22:56

Саяхан Бээжин хотын Дашин дүүрэгт анхны 24 цагийн номын сан нээгджээ. Дашин номын сангийн "24 цагийн хотын номын өрөө" 30 ам дөрвөлжин метр талбайтай, туршин ажиллуулснаас хойш сар болоогүй байхад давхацсан тоогоор өдөрт 30 гаруй хүн очиж, 1000 ном зээлж уншаад байна. "Шөнийн номын өрөө ном уншихад таатай газар" гэж уншигчид ярьж байлаа.

Энэ номын өрөө тийм ч том биш ч, гурван ханаар нь хорго тавьж, 5000 номыг дүүрэн өрсөн бөгөөд хоёр электрон төхөөрөмж байгаа нь номын сангийн багтаамжийг бүр ихэсгэсэн. Цагаан өнгөтэй 11 номын хоргоо хүүхдийн ном, бусад ном гэж ангилсан бөгөөд уншигчдын номоо солилцохыг дэмжсэн тусгай хорго гаргажээ. Дашин номын сангийн дэд эрхлэгч Ван Вэй: Дашин номын сангийн карт эсвэл Бээжингийн олон нийтийн номын сангийн картаар ном зээлж уншиж болно гэжээ.

Хаалганы баруун талд нэг метр гаруй өндөр электрон ном уншигч бий. Томруулсан kindle мэт харагддаг боловч багтаамж ихтэй. Ван Вэй: "Үүнд 40T цахим ном суулгаж болно. 1Tгэдэг н 1024G, 1G-д400 ном багтана гэж тооцвол энд хичнээн ном байгааг төсөөлж болох юм. Цахим ном бүрт хоёр хэмжээст код бий. Дашин номын сангийн App-г суулгасны дараа хоёр хэмжээст кодыг уншуулж, үнэ төлбөргүй суулгана. Электрон ном уншигчийн хажууд электрон сонин уншигч бий. Түүгээр Рэньминьрибао, Гуанминрибао зэрэг 215 төрлийн сонин сэтгүүл уншиж болно гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе