
Хятад улсын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Москвад хүрэлцэн очиж, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Орон нутгийн цагаар 14 цаг 30 минутын үед Ши Жиньпин даргын тусгай нисэх онгоц Москвагийн нисэх онгоцны Внуково тусгай буудалд буулаа. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань онгоцноос буухад Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнууд халуунаар угтан авав.


Ши Жиньпин нисэх онгоцны буудалд зохиосон угтах ёслолд оролцов. Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Оросын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Тэрээр: Миний бие Хятад улсын дарга болсноос хойш ОХУ-д 6 дахь удаагаа айлчилж байна. Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талт харилцааг гүнзгийрүүлэх, Хятад, Оросын олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, хамт сонирхож буй олон улс, бүс нутгийн чухал асуудлаар гүнзгий санал солилцож, хоёр орны нийгмийн олон салбарын найрсаг хүмүүстэй өргөнөөр харилцахыг хүсэж байна. Энэ удаагийн айлчлал Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцааг улам хөгжүүлэх айлчлал болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.