• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлчилгээний худалдааны алдагдал 700 шахам тэрбум юаньд хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-05 16:16:17

2017 оны 1-ээс 5-р сард Хятад улсын үйлчилгээний худалдааны алдагдал 700 шахам тэрбум юань бөгөөд үүнээс оюуны өмчийн ашиглалтын алдагдал 100 тэрбум юаньд дөхсөн тухай Хятадын Худалдааны яамны 5-ны өдөр нийтэлсэн тоо баримт харууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, 1-ээс 5-р сард Хятад улсын үйлчилгээний худалдааны экспорт импортын нийт хэмжээ 1 их наяд 800 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.2 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 567 тэрбум 940 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар нэмэгдсэн бол импорт 1 их наяд 256 тэрбум 690 сая юаньд хүрч, 11.5 хувиар нэмэгдэв. Харин алдагдал 688 тэрбум 750 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 20 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 5-р сард гэхэд үйлчилгээний салбарын экспорт импорт 378 тэрбум 870 сая юаньд хүрч, алдагдал 150 тэрбум юаньд хүрсэн байна.

Хятадын Худалдааны яамны Үйлчилгээ худалдаа, бизнес үйлчилгээний ажил хариуцсан газрын албаны хүн хэлэхдээ: "Хятад улсын үйлчилгээний худалдааны алдагдал голдуу аялал жуулчлал, ачаа тээвэрлэлт, оюуны өмчийн эрхийн ашиглалт зэрэг гурван салбарт төвлөрсөн бол ашиг нь голдуу тусгай мэргэжлийн менежмент, лавлагаа зөвлөгөөний үйлчилгээ, цахилгаан холбоо, мэдээ мэдээллийн үйлчилгээ, боловсруулах салбарын үйлчилгээ зэрэг салбарт төвлөрчээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе