• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын хөгжийн системийг өөрчлөх тухай санал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-06 16:08:02

5-нд Олон улсын хамтын нийгэмлэгийн 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг улам сайн хэрэгжүүлэхийн төлөө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын хөгжлийн системд өөрчлөлт хийх тухай санаачилга дэвшүүлсэн байна.

Гутерриш мөн өдөр НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлд НҮБ-ын хөгжлийн системийг шинээр үнэлэх анхны тайлан гаргажээ. Тэрээр: Хэдэн арван жилийн турш НҮБ-ын хөгжлийн систем олон улсын ядуусын амьдралыг сайжруулах тухай олон шийдвэрлэх арга дэвшүүлсээр ирсэн боловч мянганы хөгжлийн зорилтоос 2030 оны тогтвортой хөгжлийн хөдөлбөрт шилжих явцад энэ системийг боловсронгуй болгох шаардлагатай байна гэжээ.

Гутерриш: Өөрчлөлтийн тухай миний дэвшүүлсэн санаачилгад 8 зүйлт удирдах зарчим бий. Тухайлбал НҮБ-ын хөгжлийн систем заавал санал санаачилга, мэргэжлийн чадвар гаргаж, улс орнуудын засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтоо бүх талаар биелүүлэхийг дэмжин, НҮБ-аас улс орнуудад суугаа ажлын багт зохицуулалт, төлөвлөгөө хийж, хариуцлага хүлээлгэн, хөгжилд шаардагдах хөрөнгө нийлүүлэн, тухайн орны зохицуулагчийн үүргийг тодорхойлон, НҮБ-ын бодлогыг бүс нутгуудад улам нэгдэлтэй болгох зэрэг болно гэжээ.

Би энэ оны 12-р сард НҮБ-ын хөгжлийн системийг өөрчлөх тухай бодитой тайлан гаргаж өгнө гэж Гутерриш хэллээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе