• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол болов

CRI       (GMT+08:00) 2017-07-10 18:13:17

Монголын тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан "Төрийн далбааны өдөр"-ийн хүндэт харуулын ёслолын жагсаал 7-р сарын 10-ны үдээс өмнө МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.

МУ-ын ерөнхийлөгч, МУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж ёслолын ажиллагааг нээн үг хэлж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэв.

Ёслолд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн бүрэлдэхүүн, эмэгтэй цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчний ангиуд, ахмад дайчид, шүхэрчид, цэнхэр дуулгатнууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөл нийт 2000 гаруй хүн ёслолын жагсаалд оролцсон байна.

Үдээс хойно, Сүхбаатарын талбайд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол зэрэг арга хэмжээ болно.

/ХОУР-гаас Улаанбаатарт суугаа сурвалжлагч О.Дарамбазар мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе