• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мосул хот чөлөөлөгдснийг зарлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-07-11 09:21:20
10-нд Мосулын өмнөд фронт дахь терроризмын эсрэг армийн командлын газарт Иракийн ерөнхий сайд Хайдер Ал-Абади мэдэгдэхдээ: хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн Мосул дахь ноёрхлыг бүрмөсөн нураав. Энэ хот бүрэн чөлөөлөгдсөн гэжээ.

Хайдер Ал-Абади: Иракийн арми нөр их золиос гаргасны эцэст буюу мөн өдөр Мосулыг бүх талаар чөлөөлөв. "Исламын улс бүлэглэлийн Мосул дахь ноёрхлыг бүрмөсөн нурааснаар, энэхүү террорист бүлэглэлийг бүх талаар цэвэрлэн устгав хэмээн би бүх дэлхийд хандан мэдэгдэж байна" гэжээ.

Иракийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Абдуллах Ал-Жубоури: Мосулыг чөлөөлсөн явдал бол терроризмын эсрэг Иракийн тэмцлийн чухал ялалт юм. Энэ нь "Исламын улс"-д маш том цохилт болсон гэжээ.

Мосул бол Иракийн хоёр дахь том хот, Нинева мужийн төв юм. Мосул нийслэл Багдадаас хойш 400 км зайнд оршдог ба 2014 оны 6-р сард "Исламын улс"-д эзлэгдэж, Ирак дахь тус бүлэглэлийн цэрэг дайны том бааз болсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе