• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх шинэ ээлжийн хэлэлцээ эхлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-07-11 11:14:38
10-нд Сирийн асуудлаарх шинэ ээлжийн Женевийн хэлэлцээ эхлэв. Мөн өдөр НҮБ-ын нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх бие төлөөлөгч Стаффан Де Мистура Сирийн засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж, сөрөг хүчнийхэнтэй үдийн зоогонд оров.

Де Мистура 10-ны үдээс хойш хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, энэ уулзалтаар сэтгэл ханамжтай үр дүнд хүрч чадна гэж найдахгүй байна. Гол нь урьдын нийтлэг ойлголтын үндсэн дээр шинэ ахиц гарахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: 6 жил гаруйн мөргөлдөөнөөс болж, Сирийн асуудал шийдвэрлэхэд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг болжээ. Дараагийн хэлэлцээнд НҮБ-аас энэ ээдрээтэй асуудлыг хялбарчилж, гол сэдэвт анхаарал хандуулан, нийтлэг ойлголтыг өргөжүүлнэ гэжээ.

Сирийн асуудлаарх шинэ ээлжийн Женевийн хэлэлцээ нь Сирийн баруун өмнөд бүсэд гал зогсоох тухай Америк, Орос, Йорданы тохиролцсон хэлэлцээр хүчинтэй болсны дараа эхэлсэн юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлсэн эхний өдөр талууд сайтар баримталж байна, энэ хэлэлцээр энхийн хэлэлцээнд улам таатай нөхцөл бүрдүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе