• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хааны ордон музейн ховор эрдэнэсийн үзэсгэлэн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-11 11:35:16

 

     Бээжин дэх хааны ордон музей бол Хятадын фиодалын хаант төр болох Юань, Мин Чин улсын хааны ордон байсан юм. Энд эртний аугаа сүрлэг байшин барилгууд олон байгаа төдийгүй бас саяад ширхэг ховор эрдэнэ, дурсгалт зүйл хадгалаж байгаа болохоор энэ газар нь дорнын соёл түү, ховор эрдэнэсийн асар том агуулах гэгддэг юм.

 

     Ховор эрдэнэсийн үзэсгэлэн нь хааны ордон музейн зүүн хэсгийн Нин шөү чуань ордонд байрладаг. Энэ бол 300 гаруй жилийн өмнө Манж Чин улсын Чянь Лүн буюу Тэнгэр тэтгэгч хаан өтлөхийн үзүүр амарч тухлахдаа зориулж байгуулсан ордон юм. Энэ ордны үзэсгэлэн зургаан хэсэгт хуваагддаг. Нийт талбай нь 2200 хавтгай дөрвөлжин метр байдаг юм. Энд тавьж үзүүлж байгаа 311 төрлийн дурсгалт зүйлсийг бол мөн хааны ордон музейн дурсгалт зүйлсийн дотроос шилж сонгож гаргасан юм. Үүний зонхилох олонхи нь хорвоод ижил нь үгүй ховор эрдэнүүд юм. Эдгээр нь бол хааны зарлиг ёсоор олон газрын уран дархадыг цуглуулж байгаад хааны эд хэрэгслийн үйлдвэрт хийсэн юм уу орон нутгийн ноёдууд хаантанд өргөн барьсан зүйл болно. Эдгээр алт, мөнгө, хаш, сувд, эрдэний чулуудаар хийсэн уран нарийн хийцтэй эдлэлүүд нь тухайн үеийн гар урлалын хамгийн дээд түвшнийг харуулж байгаа билээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе