| |
|
|||||||||
|
||

Буудлын цонхон доогуур урсах голын чимээ их л тод сонсогдож байсныг бодоход их ширүүн урсгалтай болоод тэр үү, эсвэл энэ орчин ийм анир чимээгүй болохоор тэр үү гэдгийг төдий л ялгаж чадсангүй. Ямар ч байсан Яо Ли тосгоны дүнзэн модон байшинд нам унтаж хонолоо. Аяллын зам маань цааш үргэлжилж, 5 дахь өдрийн өглөө Ван Хү хэмээх экологи аялал жуулчлалын бүсийг зорилоо. Энэ бол Яо Ли тосгоны байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар. Хамгийн гол онцлог нь унаган ой бөгөөд 100-300 настай хөгшин модод үргэлжилж, 100 гаруй төрлийн ургамал ургасан байдаг тул "Ургамлын вант улс" гэсэн сайхан нэртэй болжээ. Эндхийн бараг бүх модон дээр ургамлын нэр усыг хятад, англи 2 хэлээр зэрэгцүүлэн бичсэн байх бөгөөд байгаль эхийн заяасан гүн хавцал, түүнийг даган урсах тунгалаг горхи, олон хүрхрээ зэрэг нь жуулчдын хувьд зургаа татуулах хамгийн сайхан орчин болдог байна. Бид ч зургаа татуулж дурсгал болгон үлдээлээ.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |