|
|
||
Бид Ши-Ань хотын Зам Харилцааны Их Сургуульд очиж сургуулийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинтой танилцаж тэндхийн музейг үзэв. Тэнд харсан гайхалтай зүйл гэвэл нэгэн сурагчийн хийсэн гэрийн даалгавар байлаа. Маш гоё бичигтэй тул анх хараад гараар бичсэн гэж итгээгүй. Мөн Ши-Ань хотын түүх соёлтой танилцлаа. Дараагийн өдөр эртний хүмүүсийн аж төрж асан Банпө суурин, Чинсян музей зэрэг олон сайхан газраар аялав. Надад Ши-Ань хотын эртний хэрэмт цайз их таалагдсан. Маш өндөр, урт сайхан цайз. Дээр нь гараад алсыг хараад явж байхад үнэхээр сайхан. Аялал төгсөх дөхөж байна гэж бодохоор сүүлийн хэд хоногт бага зэрэг уйтгар төрж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |