• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэрт нэвтрүүлэгч Чулуунбат: Хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандах ёстой

CRI       (GMT+08:00) 2013-02-19 15:53:54

     Энэ удаад бид МҮОНР, телевизийн анхны нэвтрүүлэгч, гавьяат Чулуунбаттай ярилцах сайхан боломж олдсон юм. МҮОНР-гийн эхлэл, даруй "Монгол улсын нийслэл Улаанбаатраас ярьж байна" гэж гавьяат Чулуунбатын дуу хоолойгоор эхэлдэг билээ. Тэгэхээр тэрээр төрийн дуу хоолой, бас ч радиогийн алтан гургуулдай болж, радио телевизээр сонсогч үзэгч түмэнтэйгээ золгож явсан гавьяат нэвтрүүлэгч хүн юм. Чулуунбат гуай олон сайхан кинонд дуу оруулж, тайлбарыг нь уншсан төдийгүй, МҮОНР-гийн алтан санд түүний уншсан маш олон нэвтрүүлэгүүд хадгалагдаж байгаа юм. Тэрээр бас яруу найргийн CD зэрэг олон бүтээл гаргасан юм. Өнөө нэрт нэвтрүүлэгч Чулуунбат гуай гавьяаны амралтандаа гарсан хэдий ч "Лавайн эгшиг" хэмээх радиод ажиллаж байгаа бөгөөд бусад хувийн студитай хамтран ажиллаж байгаа юм.

     Лавайн эгшиг радио нь анх 2008 онд Монголын Бурхан Шашинтны Төв "Гандантэгчэнлин" хийдийн дэргэд байгуулагдсан. Үндэсний уламжлал, зан заншил болон Бурханы шашины хүнлэг ариун сургаал номлолыг ард түмэн, хойч үедээ дамжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилласаар аж. Тус радиог Монголын өнцөг булан бүрт сонсох боломжтой. Мөн Ази тивийн ихэнх орнуудад байгаа Монголчууддаа хүргэж байгаа билээ. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе