• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШУӨЗР, Хами район, ӨМӨЗР-ны Алшаа аймгийн талаарх мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-22 18:56:44

     Сүлжээ ашиглагч Ganzoo мэйлж ирүүлж, ШУӨЗР, Хами район, ӨМӨЗР-ны Алшаа аймгийн талаар мэдээлэл авахыг хүссэн байна. Үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэе.

     Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район

     Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район Хятадын баруун хойд нутагт байрладаг. Талбай нь бүх Хятадын нийт талбайн 1/6-г эзэлж, нийт 19 сая 630 мянган хүн амтай. ШУӨЗР-д уйгар, хан, казак, хотон, монгол, киркиз зэрэг 47 үндэстэн оршин амьдарч байна.

     Шиньжян нь Хятадын мал аж ахуйн шилмэл үүлдрийн мал малжих бааз юм, одоо Шиньжянгийн нарийн ноост хонь, Шиньжянгийн хүрэн үхэр, И ли адуу, И лийн цагаан гахай, Шиньжянгийн хар гахай зэрэг шилмэл үүлдрийн өөрийн онцлогтой олон төрлийн мал байна. Эдгээр сайн үүлдрийн малуудад биологийн ухааны өвөрмөц онцлог болон эдийн засгийн нэлээд өндөр үнэ цэнэ байгаа бөгөөд зөвхөн Шиньжянд төдийгүй Хятад улсын эрхэм чухаг мал аж ахуйн эх баялаг болон цухал гены агуулах болж байна.

     Шиньжянгийн Уйгурын Өөртөө Засах Районы Хами район

     Хами нь Шиньжянгийн Уйгурын Өөртөө Засах Районы зүүн хэсэгт байж, Хятадын дотор газар нэвтрэх үүд хаалга , мөн ч Ази Евродын хоёрдох том төмөр замын чухал зангилаа учраас эртнээсээ баруун нутгийн хоолой багалжуур гэсэн нэртэй байсан юм. Хами 153 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, Шиньжянгийн нийт газар нутгийн 9 хувийг эзэлж байна. Хами районд 28 үнднстний 414 мянга гаруй хүн амтай.

     Хамийн газар нутаг өргөн уудам, эд агуурсан элбэг баялаг, хөдөө аж ахуй хөгжүүлэх аятай сайхан нөхцөл боломжтой юм. Энэ нутгаас гардаг Хамийн улаан буудай нь үнэр амт сайтай сайн чанарын пиво үйлдвэрлэх шилдэг материал юм. Энэ нутгаас гардаг Хами гуа нь урт удаан түүхтэй бөгөөд чихэрлэг амтаараа дэлхийд алдартай байдаг.

     Алшаа аймаг

     Алшаа аймаг нь ӨМӨЗР-ны хамгийн баруун талд байрлаж, 270 мянган хавтгай дөрвөлжин км тайлбайтай, 200 мянган хүн амтай байж, Өвөр Монголдоо хамгийн цөөн хүн амтай аймагт тооцогдож байна. Алшаа аймаг нь Алшаа зүүн хошуу, Алшаа баруун хошуу, Эзнээ хошуу гэсэн 3 хошуу, 39 сумнаас бүрдэж буй. Алшаа нь элсэн цөлийн нутаг хэмээн алдаршсан бөгөөд Бадайнжаран, Тэнгэр, Улаанбух гэх 3 том элсэн цөлийг нийлүүлээд Алшаа цөл гэж нэрлэдэг. Ялангуяа Бадайнжаранд дэлхийн хамгийн өндөр элсэн уул, хамгийн том бүрээ манхны бүс, хамгийн нягт цөлийн нуурууд төвлөрсөн байдаг. Эзнээгийн тоорой улиас нь "ургаад мянган жил унадаггүй, унаад мянган жил үхдэггүй, үхээд мянган жил үжирдэггүй" гэмээн хол ойрдоо алдаршжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе