• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Шаазангийн хот" Жин Дэжэнь

CRI       (GMT+08:00) 2011-01-10 15:28:38

     Тэгвэл "Сhina" гэсэн үг яаж бий болсон бэ? Тэр үед Хятадын шаазан барууны орнуудад хүрсний дараа европчууд энэ үнэхээр сайхан эд байна, хаанаас ирсэн бэ ? гэхэд хүмүүс Чан-наниас ирсэн гэж хариулдаг байж, ингээд шаазанг "china" гэж нэрлэж, томоор бичвэл Хятад гэсэн утгатай, жижгээр бичвэл шаазан гэсэн үг болсон гэжээ.

     Жин Дэжэний ваар шаазангийн үйлдвэрлэл нь олон газрын уран дархны ур чадварыг хуримтлуулж, улам хөгжсөөр шаазангийн хот болсон байна. Хятадын шаазан үйлдвэрлэсэн түүх Хань улсын үеэс өнөөг хүртэл үргэлжилж байна. Чин улсаас өмнө Жин Дэжэний хийсэн уран хийц бүхий шаазанг хаан төрд барьдгаас гадна ихэнх хэсгийг нь Хятадын олон газарт болон гадаадад борлуулж байжээ.

     Шаазан эдлэлийг авдар авдраар усан онгоцоор тээж Чанжянаас Пө Ян нуураар Хөх-мөрөнд хүргэж, улмаар дэлхийн олон газарт борлуулагдан эцэстээ тэнгисийн "Шаазангийн зам"-ыг бий болгожээ. Тэнгисийн "Шаазангийн зам" хуурай газрын "Торгоны зам"-тай адил түүх шастирт тэмдэглэгдэн үлдэж, дорно өрнийн соёлын харилцааны чухал зам суваг болсон байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе