• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эр хүний сэтгэл

CRI       (GMT+08:00) 2011-07-01 16:06:42
Эр хүний сэтгэл

Эр хүний дотор
Эмээлтэй морь таныг хүлээн
Энгүй хайраас тань ундаалах гэж
Эцэс төгсгөлгүй яарж байдаг
"Үгүй" гэдэг үгээр үргэчихвий гэж
Үргэлж сортолзон тонгочиж байдаг
Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйг унуулж
Үзүүргүй ертөнцөөр аялуулахаар хүлээдэгийм
Эрийн сэтгэлд морьдсон бүсгүй та
Эмээлийнхээ бүүрэгнээс чанга бариарай
Ээрэм талд сэтгэлээрээ ташуурдан
Элбэрэлт хайраараа идээшлүүлэн давхиарай
Энхэл донхол замын эхэнд
Эргэлзэлгүй жолоогоо татаж
Энэрэнгүй сэтгэлээсээ морьноосоо бууж
Ээдрээгүй итгэлээрээ хөтөлж алхаарай
Эр хүний дотор
Эмээл хазаартай морь таныг хүлээнэ \Г. Гансүхийн бичсэн шүлгүүдээс\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе