| |
|
|||||||||
|
||
Аяллын дараагийн хэсэг галт тэргэнд үргэлжилж байна

Манай багийнхан гайгүй сайн хөзөрчид юм гээч. Бүтэн 4 цагийн турш тасралтгүй тоглосоор байгаад бууж байгаа юм даа. Тэгээд зогсоогүй ээ, тосож авсан автобусандаа үргэлжлүүлнэ гээд байгаа юм. Тоглоомын энэ хорхойтнуудаас гадна тоглоомд огтхон ч сонирхолгүй хүмүүс бас байсан. Мэдээж тэд унтахаас өөр яах ч юм билээ...
Унтаахай хоёр мэргэжилтэн маань "та нарын хөзөр тоглох биднийхтэй адилгүй юм..." гээд тоглоомд сонирхолгүйгээ бас нуух санаатай. ха ха ха...
Бид нар шингэхийн өмнөхөн Бэй Дайхэ-д хүрч, амжиж их далайн үнэр авахаар хоол цайгаа ч идэж уулгүй далай руу жирийлгэлээ.

Далай дээр ирэх үед далайн хаялага ширүүсэж, нэлээд сэрүү орсон байсан болохоор бид монгол ёсоор их уснаас магнайдаа хүргэж адис аваад, тэнгисийн захад зургаа татуулав.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |