• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж үйлдвэрийн мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-28 10:21:30

      Модон материал: 4-р сарын эхэн үед 14 мянган шоо метр модон материал боловсруулжээ.

     Юань Хэн үйлдвэр гэр ахуйн тавилгын модон материал, банз зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, одоо агуулахад нь 30 мянган шоо метр бүтээгдэхүүн байна.

     Ань Тай компани түүхий эд дутагдсанаас болж хагас зогсонги байдалтай байна. Өвлийн улиралд нөөцөлж байсан түүхий эдээ боловсруулж дуусаад гадаадаас түүхий эд импортоор авч завдаагүй тул одоогийн байдалд орсон байна. Одоо аж ахуйн нэгжийн модон шалны захиалга сар бүр 1 мянган квадрат метр, модон хаалга 200 ширхэг орчим байна.

     Мэй Дэ компани үйлдвэрлэлээ тал бүрээр сэргээж, одоо Тяньжинийн нэг үйлдвэрт захиалга өгөөд байна. Уг компани одоо 43 ажилчинтай боловч 20 шахам ажиллах хүч дутагдаж байна.

     Юө-И компани энэ сарын дунд арав хоногт ажлаа сэргээхээр байна. Одоо 20 гаруй ажилчинтай, шинэ тоног төхөөрөмжийг угсарч дуусаад байгаа бөгөөд гол нь модон материал, банз зэргийг үйлдвэрлэх болно.

     Цемент: 4-р сарын эхээр цементийн хоёр аж ахуйн нэгж 25 мянган тонн цемент үйлдвэрлээд байна.

     Тай Гао цементийн үйлдвэрийн үйлдвэрлэл хэвийн байж, үйлдвэрлэсэн цементээ нөөцөлж байна.

     Мэн Гао цементийн үйлдвэр 10 мянган тонн хагас бэлэн бүтээгдэхүүн оруулаад байна. Одоо үйлдвэрлээд байгаа цементээ нөөцөлж байна. Уг хоёр үйлдвэрт одоо 160 гаруй хүн ажиллаж байна.

     Төмрийн баяжмал: Ань Хай уул уурхайн компани одоо төмрийн баяжмал оруулж байна. Одоо үйлдвэрийн райондаа 100 мянган тонн нөөцөлж байна. Тоног төхөөрөмжөө шалгаж засварлаад дуусч 4-р сарын дунд арав хоногт үйлдвэрлэлээ эхлэхээр байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе