• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд үндэстний дуучин Рун Жун Эр Жа

CRI       (GMT+08:00) 2010-05-07 16:08:36

    Түвд үндэстний онцлогтой "Гайхамшигт Жиу Жай" гэсэн дууг Рун Жун Эр Жа дуулаад олон хүний таашаалыг хүлээсэн юм. Жиу Жай гэдэг нь Хятадын баруун өмнөд нутгийн Си Чуань мужийн Жиу Жай гэдэг газрыг хэлж байна. Жиу Жай бол Хятадын байгалийн дархан цаазтай районы нэг юм. Энд түвд үндэстний есөн тосгонтой байдгаас ийм нэртэй болжээ. Энэ газар нь нуур бүрд, хүрхрээ, цаст уул, ой модтой байж, "Домгийн ертөнц" гэсэн сайхан нэртэй юм. Тэгээд "Гайхамшигт Жиу Жай" гэх дуу нь, шүлгийн яруу сайхан хэл хэллэг, уянга хөгжмийн эгшиг нугалаа бүхнээрээ Жиу Жай тосгоны гоц сайхан өнгө үзэмжийг уяангалан харуулсан байдаг юм.

    Энэ дуунд, хөх цэлмэн тэнгэрээс ойрхон нэг газарт,
    Хэзээд нэг хос мэлмий мэлтэлзэн байдаг юм,
    Энэ мэлмийнд хүслэнгийн оч дүрэлзэж,
    Ой шугуйн гүү уруу, дайлай тэнгэсийн хөвөө хязгааргүй уруу тэмүүлэн байдаг юм,
    Хүний орчлонгийн диважин болсон Жиу Жай минь ээ гэж дуулж байдаг юм.

    Ян Гөү Чингийн үг, Рун Жун Эр Жагийн ая "Гайхамшигт Жиу Жай" гэсэн дууг Рун Жун Эр Жа, бүх Хятадын телевизийн залуу дуучдын уралдаанд дуулаад, "хамгийн их таашаалыг хүлээсэн дуучны шагнал"-ыг тоссон юм.

    Рун Жун Эр Жа Хятадын Сичуань мужийн А Багийн түвд үндэстний өөртөө засах жөүд төрж, хархан багаасаа дуу урлагт дуртай, авьяастай хүүхэд гэдэг нь мэдрэгдэж байжээ. Олон жил урлагийн замаар замнаж, цуцалтгүй чармайсны дүнд, хүн арддаа таашаагдсан дуучны эгнээнд багтаж билээ.

    Түүний олон дуу нь ардын дунд түгэн дэлгэрсэн байдаг. Yүний нэг нь "өндөрлөгийн улаан" гэдэг дуу юм. өндөрлөгийн улаан гэдэг нь өндөрлөг газрын хүүхнүүдийн хацрын улаан туяаг хэлж байгаа юм. Энэ дуунд Жиу Жай тосгоны нэгэн хос залуугийн хайр дурлалыг уянгалан дуулсан байдаг юм.

    2003 онд жилийн эцэс болоход, Рун Жун Эр Жа нийт дууны 6 цомог гаргасан байна. "А Ми Лөү Лөү" гэдэг дуугаараа охиноо гарахад нь хажууд нь байж чадаагүй харамслаа нөхөж, хонгор гэргий болон хайртай охин хоёртоо зориулж бичсэн юм байна. А Ми Лөү Лөү гэдэг нь эхийн амь гэсэн утгатай түвд үг юм.
Түвд нутагт Гэсан гэдэг нэг зүйлийн цэцэг байдаг юм. Тэгээд энэ цэцгийн нэрээр нэрлэсэн нэгэн сайхан дуу байдаг юм.

    Энэ дуунд, тэнгэрийн үүлс хөвөлзөн нүүхэд,
    Тэр хол хонин сүрэг бэлчнэ,
    Тэртээ хязгаараас дууны эгшиг цуураидахад,
    Танхил хүүхний хайрын уяанга хамтад нь хөвөрнө гэж дуулж байдаг юм.

    Ер нь та бүхэн Түвд үндэстний дуучин Рун Жун Эр Жатай танилцаж түүний дуунуудыг сонсё гэвэл манай нэвтрүүлгийг сонсоорой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе