

Хотын амьжиргааны хүч хаанаас үүсэх бэ? гэвэл хүн төрөлхтөн ургамлаас салж чадахгүй гэснийг мэдэхтэй нэгэн адил Европ тивийн хөгжингүй энэхүү орон ургамлын төрлийн хамгаалалт судалгааг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга болгон үзэж, аль олон бүтээлч чармайлт гаргажээ. Ийм болохоор Их Британи Шанхай хотын Хуан Пү жян мөрний хөвөөнд 60 мянга гаруй ургамлын үрийг шилэн саванд савлаж "ургамлын үрийн ариун ордон"-г цогцлоон байгуулжээ. Тэд ургамлыг хамгаалж, эх байгалиа хайрлагтун гэж хүмүүсийг уриалж байна. Энэ нь Их Британийн хааны ордны ургамал судлалын хүрээлэн болон Хятад улсын Күньмингийн ургамлын хүрээлэнгийн хамтран хэрэгжүүлж байгаа "Үрийн банк" төсөл болох юм.
1 2 3