
2010 оны 8-р сарын 9-ний өдөр Шилийн гол аймагт болсон "Юан улсын дээд нийслэл" эрдэм шинжилгээний анхдугаар хуралд дээд нийслэлийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлаар НҮБ-ын олон мэргэжилтэн, судалгаа шинжилгээний ажилтан ирж, 30 гаруй илтгэл өгүүлэл тавьж хэлэлцүүлсэн юм. Дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн 50 гаруй Монголч эрдэмтэд энд хуран цугларч дэлхийн соёлын өвд бүртгүүлж буй Юан улсын дээд нийслэлийн тухай судлан хэлэлцсэн байна. Дэлхийн соёлын өвд бүртгэгдэх эсэх нь ирэх жилийн эхний хагас жилд тодрох болно гэж Юан улсын дээд нийслэлийн буурьт ажиллаж байгаа ажилтан Гэгээн хэлсэн байна.\Сэтгүүлч Анар Шилийн голоос мэдээлэв\
1 2 3 4 5