• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баясгалант "4 цагийн сургууль"

CRI       (GMT+08:00) 2011-11-10 15:52:22

      Хотод ажиллаж байгаа тариачдын үр хүүхэд өнөөгийн Хятадын нийгмийн анхаарлын цэг болоод байна. Эдгээр хүүхдүүд нэг бол хөдөө нутагтаа үлдэж, гэр бүлийн хайр халамжаа алдана, эсвэл эцэг эхээ даган хот орно, гэвч эцэг эх нь ажил ихтэй тул тэдэнтэй хамт байх цаг нь туйлын бага байдаг. Эдгээр хүүхдүүдэд хайр халамж хүртээн, эрүүл энх өсөн бойжихад туслах нь нийгмийн хамтын үзэл ойлголт болоод байна. КЗЭ-ийн Жянсү мужийн Жэньжянийн хорооноос "Орь залуу үеийнхэнд халамж үзүүлэх багваахай цэцэг —КЗЭ-ийн Жэньжянийн хорооноос тариачдын үр хүүхдийг халамжлах сайн дурын үйлчилгээ" арга хэмжээ зохиож, эцэг эхээ даган уг хотод ирсэн тариачдын үр хүүхдэд болон нутаг усандаа үлдэж хоцорсон хөдөө нутгийн 22 мянга гаруй хүүхдэд туслалцаа үзүүлэн, баялаг агуулгатай үйл ажиллагаа өрнүүлж, хотод ажиллаж байгаа тариачдын үр хүүхдэд гүн зузаан хайр халамжаа үзүүлж байна.

      9-р сарын эхээр сургууль эхэлсний дараа, хотод ажиллаж буй их олон тариачид сэтгэл зовж эхэлдэг юм. Өдөр бүр үдээс хойш 4 цагт сургууль тарсны дараа хүүхдийг нь харж харгалзах хүнгүй тул, энэ цаг "хоосон цаг" болдог байна. "КЗЭ-ийн Жэньжянийн хорооноос тариачдын үр хүүхдийг халамжлах сайн дурын үйлчилгээ" арга хэмжээний хүрээнд "4 цагийн сургууль" арга хэмжээ зохион байгуулж, дээрх бэрхшээлтэй гэл бүлд тусгайлан дэмжлэг үзүүлсэн байна. "4 цагийн сургууль" иргэдийн хороололд түшиглэн, КЗЭ-ийн Жэньжянийн хороо нэгдсэн журмаар удирдаж, хорооны зөвлөл, сайн дурынхны үйлчилгээний цэгүүд өдөр тутмын ажлыг хариуцаж, их дээд сургуулийн оюутнууд, бага дунд сургуулийн залуу багш нар зэрэг сайн дурынхны нөөц хүчийг бүрэн дайчилж, хотод ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийн бага сургуульд суралцах хугацаан дахь үдээс хойш сургууль тарсны дараа цагийг өнгөрөөх, хичээлээ давтах, тоглож наадах зэрэг үйлчилгээний ажил өрнүүлж байна.

      Сурвалжлагч Жэньжян хотын оршин суугчдын нэг хороолол дахь"4 цагийн сургууль"-д очиж, хүүхдүүдийн хичээлээс гадуурх баясгалт амьдралтай танилцсан юм.

      Сургуулийн үүдэнд сурвалжлагч бага сургуулийн Жан Янь гэдэг бяцхан охинтой уулзаж ярилцав.

      Сурвалжлагч: Чи хаачих гэж байгаа юм?

      Жан Янь: Хороолол руу явлаа.

      Сурвалжлагч: Яах гэж тийшээ явж байгаа юм?

      Жан Янь: Тэнд очиж бичиг бичиж, бийрийн бичлэгт суралцана.

      Сурважлагч: Аав ээж чинь ирж чамайг тосохгүй юу?

      Жан Янь: Аав ээж завгүй, ажил ихтэй байгаа.

      Жан Яний хэлсэн хороолол Жүнхуа замын бага сургуулиас 10 минутын зайтай байрладаг. Хорооллын "4 цагийн сургууль"-ийн хичээлийн танхимд их олон хүүхэд ирсэн байлаа. Хичээлийн танхим том биш боловч маш олон хүүхдийн хичээлийн дараах хамгийн очих дуртай газар болдог юм.

      Тэнд хүүхдүүд сайн дурынхны халамжин дор дасгал даалгавраа хийж, бичиг ном үзэж, тогтоом тоглодог байна.

      Үдээс хойш 6 цагт эцэг эхчүүд ажлаасаа бууж, "4 цагийн сургууль"-д ирж хүүхдээ тосч авдаг байна.

      Нэгэн сурагчийн ээж А: "4 цагийн сургууль" хүүхдүүдийн хувьд их сонирхолтой газар. Энд хичээлээс гадуурх дур сонирхлыг төрүүлдэг юм.

      Сурагчийн эцэг Б: Маш сайн. Нэгд мөнгө зарахгүй. Бусад газарт төлбөр авна. Хичээлээ тараад хүүхдүүд энд 2 цаг саатаж болно. Бид ажил ихтэй тул хүүхдээ харах зав муутай байдаг.

      Жэньжянийн "4 цагийн сургууль" бүрт сурагчдын сургуульд элсэх сурагчийн хувийн хэргийг нээж, сургууль эрхлэн явуулах журам тогтоосон бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ тосоход гарын үсэг зурах журамтай болгон, сурагчдын аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе