• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тосгоны дарга мөртөө "багш" Шэн Пин

CRI       (GMT+08:00) 2011-11-10 15:30:17

      Зуны улирал нь сурагчдын зуны амралтын үе юм. Үдийн амралтын дараа Гао Лижуан тосгоны нэгэн өнцгөөс ном унших дуун сонсдоно. Тэр дуугаар сэтгүүлч "хичээлийн өрөө"-г олж очлоо. "Багш"-ийн удирдлага дор 20 гаруй сурагч хичээлийн номоо анхааралтай уншина. Тохой хэрийн тавцан дээр зогсож байгаа "багш" бол даруй Гао Лижуан тосгоны оюутан "дарга"—24 настай Шэн Пин аж. Тосгоны иргэд бүгд л түүнийг "Шэн нарийн бичиг" хэмээн дотночлон дуудаж хүндлэнэ.

      Гао Лижуан тосгон нь Жян сү мужийн Шин хуа хотын Чэн бао сууринд байдаг. Хятадын өнөөгийн олон тосгоны нэгэн адилаар, тосгоны хүүхдүүдийг нялх бага байхаас тэдний эцэг эх нь гэр орон, нутаг усаа орхиж, холын хотод очиж, хөлсний ажил хийж амь зууна. Ингээд эдгээр хүүхдүүд ахуй багаасаа өвөө эмээтэйгээ хамт өсөж, бүтэн жилийн турш эцэг эхтэйгээ үл учран, холын утсаар ярих дуун болон мөнгө гуйвуулах хуудсан дээрэх нэр л тэдэнд эцэг эхийн халуун хайрыг мэдрүүлдэг юм. Олон жил гадна хөлсний ажил хийж байгаа эцэг эхтэйгээ уулзаж чаддаггүй, гэр орноо сахиж үлдсэн эдгээр хүүхдүүдийг "нутагтаа үлдэж хоцорцон хүүхдүүд" гэдэг.

     Бүртгэлийн дагуу өнөө Хятадын хөдөө тосгонд байгаа "үлдэж хоцорсон хүүхэд"-ийн тоо 58 саяыг давсан байна. Эдгээр хүүхдүүдийн 57%-ийнх нь эцэг эхийн нэг нь, үлдсэн 43%-ийнх нь эцэг эх хоёулаа орон гэрээсээ хол хөлсний ажил хийж байгаа юм. Мөн эдгээр хүүхдийн 80 хувийг нь өвөө эмээ нь, 13 хувийг нь садан төрөл, найз нөхөд нь, үлдсэн 7 хувийг нь харж харгалзаж байгаа нь хүн тодорхойгүй байдаг байна. Гао Лижуан тосгонд үлдэж хоцорсон 30-аад хүүхэд байгаа бөгөөд тэдний аав ээж нь цагаан сараар ганц удаа, заримдаа хоёр гурван жилд нэг удаа гэртээ ирдэг байна.

     Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт байх хугацаа маш богино, сурлага хүмүүжил нь тийм сайн биш. Эцэн эхээсээ хол хөндий асж байгаа хүүхдүүд гэр бүлийн халуун дулаан хайр халамжийг эдэлж чадахгүйн учир тэдний сэтгэл зүй, сурлага болон амьдралд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн үүний улмаас ихэнх хүүхдүүд номой дорой, маш эмзэгхэн, зожиг, гутранги болж өсдөг байна. Үлдэж хоцорсон хүүхдийн бодитой асуудал нь нийгмийн олон салбарын анхаарлыг татаж, маш олон хүмүүс эдгээр хүүхдүүдийн төлөө чармайн ажиллаж байгаагийн нэг нь "Тосгоны залуухан дарга" Шэн Пин юм. 2009 онд Шэн Пин их сургуулиа англи хэлний мэргэжлээр дүүргэсэн боловч их хотод үлдэлгүй харин Гао Лижуан тосгонд ирж, "тосгоны дарга"---эвлэлийн үүрийн дарга болжээ. 2010 оны зуны амралтаас эхлэн тэрээр тосгоны албан ажлаа хийхийн зэрэгцээ "үлдэж хоцорсон хүүхдүүдийн баяр хөөртэй зуны амралт" сэдвээр "англи хэл сайн суръя" гэх заавал сурах хичээлийг нээсэн байна. Тэрээр өвөл зуны амралтаар англи хэлний хичээл нөхөх шаардлагатай тосгоны хүүхдүүдийг бүртгэж, анги бүрийн шаардлагын дагуу хичээлээ бэлтгэдэг юм.

     Шэн Пин сэтгүүлчид хэлэхдээ, "Өнөө уг давтах ангид 25 сурагчтай. Би өдөр бүрийн үдээс хойш 2 цаг 30 минутаас 5 цаг 30 минут хүртлэх хугацаанд сурагчдыг зохион байгуулж, тэдэнд соёлын ерийн мэдлэг зааж, хүүхдүүдийн ерөнхийлсөн боловсролыг дээшлүүлдэг юм. Эрдэм мэдлэг хувь заяаг өөрчилж, боловсрол нь хүслийг тээж байдаг гэдэгт би бат итгэдэг. Хэдийгээр өөрөө зүдрэх боловч хүүхдүүдийнхээ инээд бялхасан царайг хараад сэтгэл минь өөрийн эрхгүй баярладаг юм. Зуны амралтын үнэ төлбөргүй давтах анги нээснээр хүүхдүүдийг удирдан суралцуулах төдийгүй сурлагыг нь бууруулахгүй мөртөө гэрийн ахмадын маш анхаардаг амралтын аюулгүй байдлыг ч баталж чаддаг юм. Хүүхдүүдийг эрүүлээр өсгөж, гадна хөлсний ажил хийж байгаа аав ээжид нь дэмжлэг болж, орон нутгийн иргэдэд бодитой тус дэм хүргэх нь миний хамгийн их хүсэл юм" гэлээ.

     Сурагчид өдөр бүр давтах ангид сурдаг, Шэн Пин тэдэнд соёлын хичээл заахаас гадна бас англи хэлээр ярьдаг орнуудын нутаг усны өнгө үзэмж, зан заншлыг ч ярьж өгөн, хүүхдийн харааг тэлж өгдөг байна. Хол газар хөлсний ажил хийж яваа аав ээжийнхээ зовж зүдэрч байгааг сайн ойлгож, чармайн суралцах юм шүү хэмээн Шэн Пин хүүхдүүдэд захиж байдаг аж. Энэ жил 14 настай Жөү Вэньтин анх дундын гуравдугаар ангид сурах боллоо, түүний аав ээж нь урт хугацаагаар гадна хөлсний ажил хийдэг болохоор , тэр нагац өвөөтэйгээ хамт амьдардаг юм. Жөү Вэньтин давтах ангид орсноос хойш гэрийн хүмүүс нь түүний төлөө санаа зовохоо байжээ. Жөү Вэньтин хэлэхдээ, "Давтах ангид суралцсанаар би маш олон мэдлэгийг эзэмшсэн төдийгүй аав ээжээ ойлгохоо ч мэдлээ, одоо би өвөөдөө чадах хэрээр тусалдаг юм" гэлээ. Давтах ангийн сурагчдын тухай Шэн Пин яриа дуусашгүй. Жөү Чин англи хэлний толь бичгээс үсэг хайж чадах боллоо, хугацаа дундын шалгалтад түүний үнэлэмж 75-аас дээшлээд 100 оноо авах болсон юм. Жөү Жинь улам сэргэлэн цовоо болжээ, Цао Жүньхуа дүрсгүй алиа байснаа даруухан төвшин болоо.......

      Шэн Пиний уйгагүй чармайлт Гао Лижуан тосгоны үлдэж хоцорсон хүүхдүүдийн амьдралыг үнэнхүү өөрчилж чадлаа. Зарим хүүхдийн аав ээж нь Шэн Пинд холын утас илгээн талархаж, "хүүхдийг маань сургаж хүмүүжүүлэх хүнтэй сайхан юм аа" гэх сэтгэлийн халуун үгээ илэрхийлж байлаа. Хүүхдүүдийн инээд дүүрэн царайнаас Шэн Пин нөр их хөдөлмөрийнхөө үнэ цэнийг олж харах бөгөөд түүний ажил ч тосгоны иргэдийн дэмжлэгийг олжээ. 2010 оны 11-р сард болсон намын үүрийн хороо болон тосгоны иргэдийн сонгуульд Шэн Пин маш өндөр үнэлгээ авч, тосгоны намын үүрийн орлогч даргаар сонгогдлоо. Тосгоны иргэдийн 85 хувь нь түүний төлөө саналаа өгснөөр, тосгоны зөвлөлийн дарга болж, мөн Гао Лижуан тосгоны жинхэнэ эзэн болсон байна. Гао Лижуан тосгоны намын үүрийн дарга Жөү Лихун хэлэхдээ, "Шэн дүү манай тосгонд амжилттай ажиллаж, нэр хүндтэй тосгоны дарга боллоо" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе