• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэ Нань Мужийн шат шатны эвлэлийн байгууллага хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдэд туслах сайн дурын үйлчилгээний төслийн ажилтны эгнээг үргэлжлэн ахиулж байна

CRI       (GMT+08:00) 2011-11-09 16:19:35

      ХОУР-ын сайтын мэдээ, сүүлийн үе Хятадын коммунист залуучуудын эвлэлийн Хэ Нань мужийн хороо мэдэгдэл нийтэлж, тус мужийн шат шатны эвлэлийн байгууллагын сайн дурын ажил хариуцсан тусгай ажилтныг зохион байгуулж, коммунист залуучуудын эвлэл хот орж ажил хийж байгаа тариачдын үр хүүхдэд анхаарал халамж тавих тусгай эгнээний байгуулалтын тухай холбогдох зааварчилгааг судлан, тусгай ажилтан эгнээний байгуулалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ.

      10-р сарын 10-ны өдөр коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны сайн дурын ажлын газрын холбогдох хариуцлагатан болон төрийн зөвлөлийн эмэгтэйчүүд, хүүхдийн ажлын комиссын мэргэжилтнүүдийн хэсгийн гишүүн Лү Дэ Пин хүндэт зочны хувиар онлайны ярилцлагад оролцож, тус ажиллагааны талаар ярьж, олон сэдвээр санал солилцлоо . Тус мужийн шат бүрийн эвлэлийн байгууллагын сайн дурын ажил хариуцсан хүмүүс тус ярилцлагыг хүлээн авч үзэж, тус ажиллагааг Хэ Нань нутагт нэн өргөн хэмжээнд өргөтгөж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе