• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотод МУБИС-ын багш оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн болов

CRI       (GMT+08:00) 2013-12-19 16:13:35

      12-р сарын 4-нд Эрээн хотын соёл спортын товчоо, Эрээн хотын Олон улсын дээд сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан МУБИС-ын Дүрслэх Урлагийн их сургуулийн багш оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн Эрээн хотын суртал ухуулгын соёлын төвд болжээ.

     Эрээн хотын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Рэнь Жяньлү, хотын захиргааны орлогч дарга Саранчимэг, Монгол улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын консул Саруул нарын удирдагчид нээлтийн ёслолд оролцож, Эрээн хотын УТЗЗ-ийн орлогч дарга Эрдэмт нээлтийн ёслолыг даргалжээ.

     Монголын онгон байгаль, ардын аж амьдралаас сэдэвлэсэн 100 орчим уран зургийн бүтээл үзэгчдийн хүртээл боллоо.

     МУБИС-ын Дүрслэх Урлагийн их сургуулийн захирал Л.Цэрэнсодном хэлэхдээ, энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй нь хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, их дээд сургуулийн багш оюутнуудад туршлагаа солилцож, харилцан суралцах боломж нөхцөл бий болгохыг зорьсон юм. Хойшид улам их цар хүрээтэй, улам их нөлөө тусгалтай уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, хоёр талын соёлын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хичээх болно гэжээ.

      Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд дэлгэсэн уран бүтээлүүдээс уран зураг сонирхогчид худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе