• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын иргэн Хятадын боомтоос виз авч болох уу ?

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:20:28

        Хятад улсын визийг зарчмын хувьд гадаадад суугаа Хятадын элчин сайдын яам, консулын газар, Хонконг, Макаод суугаа албан газар болон ГХЯ-ны зөвшөөрөлтэй гадаадад байгаа бусад байгууллагаас авах хэрэгтэй. Хятадад ирэхээс өмнө заавал виз авсан байх шаардлагатай.

        Онцгой шалтгаанаар хилээр нэвтрэх бол урилга болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлж Төрийн зөвлөлөөс виз гаргахыг зөвшөөрсөн боомтын Нийгмийн аюулгүй байдлын яамны боомтын виз хариуцсан байгууллагад боомтын виз авах өргөдлөө өгч болно.

        Аялал жуулчлалын агентлаг холбогдох тогтоолын дагуу аяллын групп зохион байгуулан хилээр нэвтрэх бол мөн боомтын виз гаргах байгууллагад групп аяллын виз авах өргөдөл өгөх хэрэгтэй.

        Өргөдөл бүрийг зөвшөөрч шийдвэрлэхгүй тул виз зөвшөөрөөгүйгээс гарах асуудлыг тухайн хүн өөрөө хариуцах ёстой.

        24 цагийн хугацаанд хилээр нэвтрэхэд онгоцны буудалдаа байх, Бээжин, Шанхай, Гуажөү, Чэндү дөрвөн хотод 72 цагийн хугацаанд хилээр нэвтрэх, Гуандүн нутгаар 6 хоног аялах болон Хайнань нутгаар 15 өдөр визгүй аялахаас гадна Америк Францын иргэн Хятадын хилээр нэвтрэхээсээ өмнө виз авсан байх хэрэгтэй, харин боомтын виз авах өргөдөл өгөх боломжгүй байдаг.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе