• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Амьдралд зөв хандах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:28:12

          Ираны яруу найрагч Сади амьдралдаа хэзээ ч гомдож, гутарч байгаагүй ажээ.

          Тэрээр нэг удаа гутал авах мөнгөгүй болж арга буюу хөл нүцгэн сүмд очжээ. Сүмийн үүдэнд хүрээд ичиж зовсон хэдий ч мөргөлийн танхимд хөлгүй доголон хүн байхыг хараад өөрийгөө хамгийн азгүй хүн биш юм байна, гутал авах мөнгөгүй ядуу явсны төлөө гутрах хэрэггүй гэдгээ ухаарчээ. Тэрээр нэгэн тэмдэглэлдээ, цатгалан хүний нүдэнд шарсан тахиа хөх өвс мэт харагдах, өлсгөлөн хүний нүдэнд улаан лууван ч өөх тос болж харагдана гэж бичжээ.

          Хүмүүс өлсөж ядарч явахдаа хэн нэгнээс алт мөнгө, эд эрдэнэс биш харин балга ус л хүсдэг. Хүмүүс сохор зоосгүй үедээ баян болох тухай биш, харин өл залгах тухай боддог юм гэж тэрээр мөн бичжээ.

          Бид аз жаргалыг мэдэрдэг зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе