• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакц

CRI       (GMT+08:00) 2014-12-01 18:47:36

 Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакц 1964 оны 12 сарын 1-нд албан ёсоор нэвтрүүлэг цацаж эхэлсэн билээ.

Өдгөө Монгол хэлний редакц богино долгион болон хэт богино долгион, интернет вебсайт (mongol.cri.cn, mongol.china.com), гар утасны аппликэйшн (IOS болон Android үйлдлийн системд зориулсан "Хятад толь"аппликэйшн) гэх мэт хэвлэл мэдээллийн уламжлалт болон шинэ хэрэгслүүдийг ашиглан, Хятадын төдийгүй дэлхийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг шуурхай түгээж байна.

Монгол улсад хандуулж богино долгионоор өдөр бүр 6 цаг, хэт богино долгионоор өдөрт 18 цагийн нэвтрүүлэг цацдаг. Мэдээ, цаг үеийн тойм, тусгай нэвтрүүлэг, хятад хэлний хичээл зэргийг гол агуулга болгодог.

Монгол хэлний редакц CRI Online сайтын монгол хэл дээрх хувилбарыг 2003 оноос албан ёсоор ажиллуулж эхэлсэн бөгөөд дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутгийн интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Мөн 2005 оноос өргөн нэвтрүүлгийн сонсогчдод зориулан "Цэнхэр долгион" улирлын сэтгүүл, 2014 оны 5-р сараас IOS системд зориулсан аппликэйшн, 12-р сараас Android системтэй гар утас, таблет хэрэглэгчдэд зориулсан монгол, казак хэл дээрх аппликэйшн, Хятадын анхны портал сайт www.china.com –ын монгол хэл дээрх хувилбарыг тус тус гаргаж, олны хүртээл болгосон юм.

2009 онд, Хятадын Хэл Соёлыг Түгээн Дэлгэрүүлэх Үндэсний Албаны дэмжлэгтэйгээр ХОУР болон Монгол улсын Үй Цай бүрэн дунд сургууль хамтран "CRI-Үй Цай Күнзийн сургалтын танхим"-ыг байгуулсан юм. Өдгөө тус танхимд 1000 гаруй суралцагч бүртгүүлжээ.

2011 онд, ХОУР Улаанбаатар хотод салбар студиэ амжилттай байгуулснаар Монгол улсад хуулийн дагуу бүртгүүлсэн гадаадын хэвлэл мэдээллийн анхны байгууллага болсон билээ. Тус студи аудио болон видео нэвтрүүлэг хийх, нэвтрүүлэх хамгийн сүүлийн үеийн техник тоноглолтой юм.

Хаяг: Хятадын Олон Улсын Радиогийн Монгол Хэлний Редакц, 
Бээжин хот, Ши Жинь Шань гудамж, А-16 тоот
Индекс: 100040
Утас: 0086-10-68892654    0086-10-68892131  
Факс: 0086-10-68892196
Вебсайт: mongol.cri.cn       mongol.china.com
И-мэйл: myb@cri.com.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе