• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Эдийн засгийн тойм байдал

      1949 онд шинэ Хятад улс тунхагласнаас хойш, Хятадын эдийн засаг нэлээд түргэн хөгжив. Ялангуяа 1979 онд өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын эдийн засаг жил бүр 9℅-ийн хурдаар үргэлжлэн эрүүлээр хөгжсөн байна. 2003 онд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1 триллион 400 тэрбум ам долларт хүрч, эдийн засгийн ерөнхий жагсаалтаар Америк, Япон, Герман, Англи, Францын дараа дэлхийд 6-р байранд орсон байна. 2003 оны байдлаар, Хятадын хүн тутамд оногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1000 гаруй ам долларт хүрчээ.

       Өнөө Хятадын дотоодын хөрөнгө оруулалт болон борлуулалт сайн байгаа. 2003 онд Хятадын нийгмийн үндсэн хөрөнгөнд 5 триллион 500 тэрбум юанийн хөрөнгө оруулж, нийгмийн хэрэглээний барааны жижиглэн худалдаалах хэмжээ 4 триллион 600 тэрбум юаньд хүрсэн байна. Гадаад худалдааны хэмжээ 850 тэрбум гаруй ам долларт хүрч, Англи Францаас тавьж, Америк, Герман, Японы дараагаар дэлхийд 4-р байранд орсон байна. 2003 оны эцсийн байдлаар, Хятадын гадаад валютын хадгаламж 400 тэрбум ам доллароос давж, Японы дараагаар дэлхийд 2-р байранд оржээ.

      20 гаруй жилийн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж, орчин үеийн болгох байгуулалт хийгээд Хятад улс төлөвлөгөөт эдийн засгаас социалист зах зээлийн эдийн засаг уруу шилжихийг үндсэндээ биелүүлж,социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо анх алхам тогтон боловсронгуй болов. Үүний зэрэгцээ Хятадын хууль тогтоол ч бүрэн төгөлдөр боловсронгуй болж, зах зээлийн нээлтийн хэмжээ байнга нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчин байнга сайжирч, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлт тогтвортой ахиж байна. Эдгээр нь Хятадын эдийн засаг үргэлжлэн урагш хөгжихөд найдвартай баталгаа хангасан байна.

      Шинэ зуунд ороод Хятад улс хүн болон байгаль, хүн болон нийгэм, хот болон шянь тосгон, зүүн бүс болон баруун бүс, эдийн засаг болон нийгмийг тал бүрээр зохицуулан хөгжүүлэх ухагдахуун дэвшүүлэв. 2002 онд ХКН-ын 16-р их хурлаас 2020 хүртэл чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилт дэвшүүлэв.