• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Хятадын барилгын тойм байдал

     Өвөрмиц онцлогтой Хятадын барилга бол Хятадын гэрэл цацрангуй соёлын чухал бүрэлдхүүн хэсэг юм. Хятадын барилга нь барууны барилга, Исламын барилгатай хамтаар дэлхийн барилгын гурван их системийг бүрдүүлсэн байна.

     Хятадын барилга бол дэлхий дээрэх модон бүтэцээр гол болгсон цорын ганц барилгын систем, ёс суртхуун, гоо сайханы үзэлт, үнэ цэнийн үзэлт, байгалын тухай үзэлтийг гүнзгий тусгал мөн. Соёлын гүн зузаан үндэс дээр тулгурлагдсан Хятадын барилгын урлаг нь голцуу ийм хэдэн онцлогтой байдаг: хааны эрхийг дээдэлсэн үзэл санаа болон зэргэллийн нарин нягт үзэл санаатай бөгөөд ордон харш, хот суурины төлөвлөгөөний амжилт нь хамгийн өндөр байдаг. Цогцолворын гоо сайханыг чухалчилж, барилгууд нь гол шугамын хоёр талын тэгш хэмийн байршилаар гол болгодог. Байгалыг хүндэтгэж, байгальтай дээд хэмжээнд зохицох яьдалыг чухалчилдаг. Төв найрамдуу, дөхөм хялбар, санаагаа гүн нуусан гоо сайханы хөөцөлдөлтэй байдаг.

     Хятадын Хань үндэстний барилгаас гадна, Хятадын үндэстний цөөнхийн барилга ч хувь хувийн онцологтой байж, Хятадын барилгы системийн бүрэн бүтэн дүр төрхийг маш ихээр баяжуулсан байна.

     Барилгы төрөл зүйлийн хувьд, Хятадын барилгыг голцуу ордон харшийн барилга, сүм хийдийн барилга, цэцэрлэгт хүрээлэнгийн барилга, бунханы барилга, ард иргэдийн орон сууцын барилга таван их төрөлд аувааж болно.

     Түүхэн дээр Хятадын барилгынхан урлагийн онцлог болон урь мэргжилийн талаар Хятад болон гадаадын солилцоог чухалд үзэж, Япон, Солонгос, Вьтнам, Монгол зэрэг улсын барилгын нөлөөг их хүртсэн байна. өнөөдөр Хятадын орчин үеийн барилга нь уламжлалт стелийг хадгалсаны зэрэгцээ барууны урлагийн онцлогоос сурч, энэ хоёрыг уялдуулан тасралтгүй хөгжиж байна.