• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Хятадын байгаль орчны хамгаалалтын тойм

         Хятадын их цар хэмжээтэй аж үйлдвэржилт хэдийгээр хагас зуун жилийн түүхтэй боловч хүн амь олон, хөгжлийн хурдац түргэн болсон ба өнгөрсний зарим бодлогын талын асуудлаас болж байгаль орчин, нөөц баялгийн асуудал их товойн болж, байгаль орчны байдал ноцтой болсон байна. Гол нь хөрс шорооны эвдрэл ирэх тутам ноцтой болж, цөлжилтийн талбай улам өргөжин, ой шугуйн талбай багасаж, байгалийн хөрс эвдэгдэн, биологийн төрөл зүйл ноцтой эвдэгдэн амьтны төрлийн устан сөнөх түргэсэж, ус болон агаар мандлын бохирдол даамжирсан зэргээр илэрч байна.

  Өнгөрсөн оны 70-аад оны эхээр НYБ-ын хүн төрөлхтөн байгаль орчны хурлын дэмжлэгтэйгээр Хятадын байгаль орчны хамгаалалт анхны алхмаа эхэлж 20 жилийн хөгжлөөр дамжин бохирдлыг засах нөөц баялгийг хамгаалах нэлээд бүрэн төгөлдөр хуулийн болон бодлогын тогтолцоо тогтоож, байгаль орчны хамгаалалтад оруулах хөрөнгө оруулалт аажмаар нэмэгдсэн байна. Гэвч хөгжсөн оронтой харьцуулбал, Хятадын байгаль орчныг хамгаалах, бодлогын тогтолцоо төдий боловсронгуй болоогүй байна. Бодлогын агуулгын талаас авч үзвэл, цөөн бус бодлого арга хэмжээ нь шат бүрийн засгийн газрын уламжлалт төлөвлөгөө болон засаг захиргааны зарлиг захирамжийн үндэс дээр тулгуурлаж, нэлээд олон районд байгаль орчныг хамгаалах салбар дахь засгийн газрын хууль хэрэгжилт хатуу бишээс бодлого, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг баталгаажуулж чадахгүй болж, байгаль орчны хамгаалалтын чанарын сайжралыг шууд боогдуулсан байна. Эдийн засаг нийгмийн түргэн, эрүүл саруулаар хөгжихийг биелүүлэхийн зэрэгцээ хүн байгалийн уялдаа зохицлыг хэвээр байлгахын төлөө өнөө Хятадын засгийн газар, байгаль орчныг хамгаалах стратеги бодлогоо цаашид боловсронгуй болгосон байна.