• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
Хятадын эмэгтэйчүүдийн тойм байдал

          2002 оны эцэс болтол, Хятадад нийт 620 сая гаруй эмэгтэйчүүд байж, нийт хүн амны 48 арваны 5 хувийг эзэлж байна. Хятадын засгийн газар эмэгтэйчүүдийн хөгжил хийгээд дэвшлийг маш чухалчлан үзэж, эрэгтэй эмэгтэй эрх тэгш байх явдлыг улс орны нийгмийн хөгжлийг түлхэн ахиулах үндсэн бодлого болгосон байна. Улс орны макро бодлогыг тогтоохдоо, эрэгтэй эмэгтэй эрх тэгш оролцох, хамтар хөгжих, хамтаар ач тус хүртэх зарчмын дагуу, Хятадын засгийн газар эмэгтэйчүүдийн дэвшил хийгээд хөгжилд улс төр хууль зүйн хүчирхэг их баталгаа олгосон юм.

  Өнгөрөгч зууны 90-ээд оны дунд үеэс нааш, Хятадын засгийн газар, 5 жил болон 10 жилийн "Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсрон тогтоон нийтэлж, эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаалж, Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн нийгмийн орчин ахуйг сайжруулан, эмэгтэйчүүдийн ажил үйлсийн тал бүрийн дэвшилтийг түлхэн ахиулсан байна. Хятадын эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, гэр бүл зэрэг салбарт эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрх эдэлж байгаа төдийгүй, онцгой эрх ашгийг хамгаалах явдлыг улс орны хүнийн үндсэн эрхийг хамгаалан баталгаажуулалтын чухал бүрэлдүүн хэсэг болгож, улмаар засгийн газар хийгээд нийгмийн анхаарлын төвд орсон байна. Хятадын засгийн газар болон нийгмийн олон давхаргын хамтын хүчин чармайлтаар, Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь илт дээшилж, ерөнхий мэдлэг боловсрол нь тал бүрээр дээшилж, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил урьд өмнө байгаагүй сайн сайхан цаг үед орсон байна.