• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"100 ширхэг түүхэн эд өлгийн зүйлсээс дэлхийн түүхийг харах" нэртэй үзэсгэлэн нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 16:32:10

      

Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд бас Хятад улсаас гаралтай 10 ширхэг эд өлгө оролцсон бол түүнд Хятадын Хэнань мужаас олдсон Тан улсын үеийн гурван өнгийн хүүхэлдэй, Юань улсын хөх хуартай шаазан, Шэньжэнь хотод бүтээсэн нарны зайн чийдэн зэрэг байгаа юм. Эдгээр нь үзэгчдийн сонирхлыг их татаж байлаа. Үзэгч:     

"Хятад улсаас гаралтай хэд хэдэн дурсгалт зүйлс дэлхийн хэмжээний энэхүү үзэсгэлэнд оролцоно гэдэг бол бид бүхний хувьд бахархууштай юм. Жишээ нь тэр Шан улсын үеийн хүрэл зэвсэг Хятад улсын тухайн үед хүрэл зэмсэг, эдлэл хэрэгсэл бүтээх талаар дэлхийд тэргүүлэх түвшинд байсныг харуулж байна. Тэгээд хүрэл зэвсэг гэдэг чинь тэр чигээрээ Хятад улсын эртний ёс заншлыг харуулж байдаг болохоор надад гүн сэтгэгдэл төрсөн" гэжээ.  

    

Хятадын үндэсний музейд гарсан үзэсгэлэнд Их Британийн үндэсний музейн төлөвлөж бэлтгэсэн 100 ширхэг түүхэн эд өлгөөс гадна, мөн 101-р зүйлсээр "2001 онд Хятад Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсныг зарлах үеийн модон алх, гарын үсэг зурахад хэрэглэсэн үзгийг" үзмэр болгож тавьсан байна. Үзэсгэлэнгийн Хятадын талын төлөвлөгч Янь Жи:     

"Энэ хоёрыг яагаад нэмсэн бэ гэвэл бид голдуу ДХБ бол эдийн засгийн интегралчлалыг биелүүлэх зорилготой төдийгүй, мөн худалдааны саадыг арилгах үүрэг рольтой гэдгийг харуулахыг бодсон. Учир нь Хятад улс хожим нь ДХБ болсон Олон улсын гаалийн татвар, худалдааны ерөнхий нийгэмлэгийн үүсгэн байгуулагч орны нэг бөгөөд 15 жилийн шаргуу зүтгэлээр 2001 онд дахин ДХБ-д элссэн байдаг. Энэ нь Хятад улсын өөрчлөлт нээлт, эдийн засгийн хөгжлийн хувьд маш чухал үйл хэрэг төдийгүй, мөн дэлхийн худалдааны хөгжил, дэлхийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм" гэжээ.      

Эх сурвалжийн дагуу, энэ удаад тус үзэсгэлэн Бээжинд болж өндөрлсний дараа 6-р сарын 29-нөөс Шанхайн музейд зохиогдох юм байна.

\Д.Хүчитбаатар\


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе