• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс нам өндрийн агаарын бүсийн нислэгийг нээлттэй болгох ажлыг эрчимжүүлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-22 16:29:35
Ойрын өдрүүдэд Хятадын иргэний агаарын тээврийн ерөнхий газраас ирэгний зориулалттай нам өндрийн агаарын бүсийг нээлттэй болгох ажлыг өргөтгөн, Хятадын зүүн, баруун хойд, Шиньжян зэрэг гурван бүсэд нисэгчгүй нисэх аппаратын судалгаа, нам өндрийн аялал жуулчлалын нислэг үйлдэх зэрэг үйл ажиллагааг зөвшөөрсөн байна. Хятадын иргэний агаарын тээврийн ерөнхий газраас мэдэгдэхдээ, цаашид бид нээлттэй механизмыг хэрэгжүүлэн, бүх төрлийн нам өндөрт нислэг хийх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж ажиллах болно гэжээ. Энэ нь Хятадын ерөнхий зориулаттай нислэгийн салбарын хөгжилд үр өгөөжтэй хэмээн шинжээжид үзсэн байна. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг манай сэтгүүлчийн ирүүлсэн мэдээнээс хүлээн авч сонсоно уу.

Ерөнхий зориулалтын нислэг гэдэг нь зорчигч тээврийн онгоц олон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэхээс бусад нислэгийн үйл ажиллагааг хэлж байгаа юм. Үүнд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай нислэг, эрүүл мэнд, онцгой байдал, хайгуул, спорт зэрэг нислэгүүд багтдаг.

Ерөнхий зориулалтын нислэгийн салбар хурдтай хөгжиж, 2015 оны эцэс гэхэд иргэний нислэг үйлдэх онгоцны буудал 300-г давж, агаарын тээврийн аж ахуйн нэгжүүд 280-д хүрчээ. Ерөнхийд нь авч үзвэл, Хятадын ерөнхий зориулаттай нислэгийн хүрээ цар явцуу, нам өндрийн нислэгийн хяналт удирдлага тааруу, агаарын тээврийн үйлчилгээ сул байгаа зэрэг нь уг салбарын хөгжил, ялангуяа нисэгчгүй нисэх аппартын салбарын хөгжлийг сааруулж байгаа үндсэн шалтгаан юм.

Ойрын жилүүдэд Хятадын нисэгчгүй нисэх аппартын салбар хурдтай хөгжиж, интертаймент, логистик, авран туслах ажлын хэрэглээг огцом нэмэгдсэн. Одоо нисэгчгүй нисэх аппарат зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэж буй нь нийгмийн асуудал болоод байна. Энэхүү асуудлыг сайжруулахын тулд Хятадын иргэний агаарын тээврийн ерөнхий газар Хятадын зүүн бүсэд нисэгчгүй нисэх аппарт судалгааны туршилтын бааз болон хяналтын систем байгуулж эхэлсэн байна.

Хятадын Нислэгийн Холбооны ерөнхий зориулалтын нислэгийн салбар холбооны нарийн бичгийн дарга Ван Шя хэлэхдээ, нисэгчгүй нисэх аппаратыг судлах, туршин нисгэх бааз байгуулах зорилго мань нэг талаар уг салбарын хөгжлийг дэмжиж, нөгөө талаар нислэг үйлдэх аюулгүй байдлыг баталгаажуулахад байгаа юм гэлээ.

Бичлэг 1 Ван Шя

"Туршилтын бүс байгуулах явцад бүх аж үйлдвэрийн гинжид зохицсон өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай улсын нисэгчгүй нисэх аппарат үйлдвэрлэх салбар нь дэлхийд тэргүүлж буй салбарын нэгэн, яасан ч хорьж хааж болохгүй, дэмжиж урамшуулах ёстой. Харин яаж дэмжих, аюулгүйн байдлыг нь хэрхэн баталгаажуулах нь юунаас ч чухал. Бид зүүн бүсэд туршалтын цэг байгуулсан нь ч энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө юм."

Нам өндрийн нислэгийг нээлттэй болгох нь олон нийтийн урт хугацаанд анхаарал хандуулсан ирсэн сэдэв юм. Үүнтэй холбогдуулан Хятадын иргэний тээврийн ерөнхий газар баруун хойд бүсэд нам өндрийн нислэг хийх агаарын бүс байгуулж, нам өндрийн нислэгийн хяналт үйлчилгээний систем байгуулж, иргэний болон цэргийн нислэгийн арга туршлагыг суралцан, нам өндрийн нислэгийн хяналт удирдлагын үйлчилгээнд шинэ боломж олгож байна.

Иймэрхүү туршилтын бүс байгуулах арга хэмжээ авч буй нь цаашид агаарын бүсийг нээлттэй болгох ажилд үндэс суурь болно хэмээн салбарын шинжээчид үзсэн байна. Хятадын иргэний агаарын нислэгийн шинжлэх ухаан технологийн судалгааны хүрээлэнгийн агаарын тээврийн төвийн ерөнхий зохиулалтын нислэгийн тасгийн дарга Жан Жүнь хэлэхдээ,

Бичлэг Жан Жүнь

"Цаашид бүхэл агаарын бүсийн удирдлага, хяналтын ажлыг сайтар хийж, өнгөрсөнд агаарын бүсийг хувааснаас болж үлдэгдсэн асуудлуудыг шийдвэрлэснээр бүх төрлийн нислэгүүдийг дөхөм, уян хатан болгох болно."

Үүнээс гадна, Хятадын иргэний агаарын тээврийн ерөнхий газар Шиньжянд "Агаарын тээвэр, аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх туршилтын бүсийн ажлыг эхлүүлсэн. Жишээ нь ойрын зайн агаарын аялал жуулчлалын төсөл гэх зэрэг.

Ойрын жилүүдэд Хятадын засгийн газар бодлого боловсруулан, ерөнхий зориулалттай агаарын нислэгийн аж үйлдвэрийн хөгжлийг ихээр дэмжиж байна. 2016 онд засгийн газар ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжлийг удирдах саналыг боловсруулан, 2020 он гэхэд ерөнхий зориулалтын 500-аас дээш нисэх онгоцны буудал байгуулж, эдийн засгийн хэмжээ нь 1 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна.

Хятадын нисэхийн холбооны ерөнхий зориулалтын нислэгийн салбар холбооны нарийн бичгийн дарга Ван Шя: Хятадын засгийн газар орон нутагт ерөнхий зориулалтын туршилтын бүс байгуулах ажлыг сайтар хийхийн зэрэгцээ дэд бүтэц, хууль тогтоомжийн системын бүтээн байгуулалтыг ч заавал эрчимтэй хийх хэрэгтэй юм гэлээ.

Бичлэг 2 Ван Шя

"Ирэх 5 жилийг дэд бүтцийн өөрчлөлт хийх 5 жил гэж харж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дагаж хууль тогтоомж, зах зээлийн систем, салбарын өөрийн зохицуулалтын бүтээн байгуулалтыг ч хөгжүүлэх ёстой юм."

Ашигтай бодлогын үр өгөөжөөр Хятадын ерөнхий зориулалттай нислэгийн салбар цаашид хурдтай хөгжиж замдаа орлоо хэмээн шинжээчид үзэж байна.

 

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе