• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трат муж Тайландын мэдэлд буцаж ирсний 110 жилийн ойг тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-30 16:50:38

Тайландын зүүн нутгийн Трат мужийн төв талбайд 3-р сарын 23-нд томоохон хэмжээний баяр ёслолын арга хэмжээ болж, тус муж Тайландын Вант улсын мэдэлд буцаж ирсний 110 жилийн ойг тэмдэглэсэн бол тус мужийн олон салбарын зүтгэлтнүүд тэмдэглэлт арга хэмжээнд оролцон, ард иргэдийнхээ хамт түүхээ санан дурссан байна. Энэ тухай Хятадын Олон Улсын Радиогоос Тайландад суугаа сэтгүүлч Цүй Имэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

23-нд, Трат мужийн төв талбайд 10 мянга гаруй хүнээс бүрдсэн жагсаалын хайрцаг төв талбайгаар өнгөрч, тус муж эх орныхоо мэдэлд ирсний 110 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Трат мужийн захирагч Чанна Лемсанг, Трат мужийн захиргааны удирдах зөвлөлийн дарга Вичиан нар ёслолын арга хэмжээнд оролцон, илтгэл тавьсан байна.

Вичиан, XX зууны эхэн үед Трат мужийг Францад тасдаж өгсний дараа Тайландын мэдэлд буцаж ирсэн тухай ингэж ярьж байна.

"Трат муж эртний түүхт, амар амгалан нутаг байсан боловч, 1904 онд өрнөдийн түрэмгийлэлд өртөн, Францын эрхшээлд орсон юм. Тайландын V Рама ван Чулалонгкорны дипломат хүчин чармайлтаар 1907 оны 3-р сарын 23-нд Тайланд, Франц хоёр улсын удирдагчид гэрээнд гарын үсэг зурж, Тайланд улс Баттамбанг, Сием Рип, Сисопхон гурван газраараа Трат мужийг сольж авсан юм. Түүнээс хойш жил бүрийн 3-р сарын 23-нд Трат мужийн иргэд ёслолын арга хэмжээ зохиож, энэ түүхт үйл явдлыг дурсдаг болсон."

Түүхэн сурвалжаас үзвэл, XIX-XX зууны эхэн үе хүртэл Англи, Франц хоёр орон Төв, Өмнөд арал олтригийг түрэмгийлж, Англи улс Тайландын баруун талд орших Мьянмарыг, Франц улс Тайландын зүүн нутгийн Хмер бүс буюу одоогийн Камбожийг эзэлжээ. Тайланд улс Англи, Францын хоёр их гүрний дарамт шахалтаар колони орон болов. 1907 онд Тайланд Францтай гэрээ байгуулж, Баттамбанг, Сием Рип, Сисопхоны 50 мянга шахам ам дөрвөлжин км, асар уудам нутгаараа ердөө 3000 мянган ам дөрвөлжин км талбайтай, тэнгис дагуу нутаг болох Трат мужийг сольж авчээ. Энэ нь Трат мужийн ард иргэдийн хувьд бахархууштай үйл явдал юм байна.

"Би Трат мужийн оршин суугчийн хувьд их бахархаж байна. Бидний газар нутаг колони болоогүйн ачаар бид өнөөдөр аз жаргалтай амьдарч байна."

23-нд баяраа тэмдэглэх гэж 10 гаруй мянган иргэн олон суурин, тосгоноос мужийн төвийнхөө өргөн чөлөөнд цугларан баярын парадад оролцжээ. Энэ тухай тус мужийн захирагч Чанна Лемсанг ингэж ярьсан юм.

"Ийм олон хүн энд тэндээс хүрэлцэн ирж энэ арга хэмжээнд оролцож байгаа нь манай ард иргэд эв санаа нэгтэй байгааг харуулж байна. Үүнийг хараад сэтгэл догдлохгүй байхын аргагүй. Иргэдийн маань эв нэгдэл Тайланд улсыг АСЕАН-ны бас нэг чухал цонх болгоно гэдэгт эргэлзэхгүй байна."

Тэрээр: "Түүх бол яах аргагүй өнгөрсөн хэрэг. Трат мужийн оршин суугчид одоогийн газар нутаг, нөөц баялгаа сайтар хамгаалж, "хангалттай эдийн засаг"-ийн үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг 4 дэх үе шатанд оруулахыг хүсэж байна" гэжээ.

Энэ арга хэмжээ 3 сарын 23-27 хүртэл үргэлжилж, эдгээр өдрүүдэд урлаг соёлын тайлан тоглолт, түүхэн сэдэвт кино бүтээлийн үзэсгэлэн, Тайландын эдийн засгийн хөгжлийн 4 дэх үе шатны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе