ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

2017-10-26 15:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга


Ши Жиньпин

 Ши Жиньпин. Эрэгтэй. Хятад үндэстэн. 1953 оны 6-р сард төрсөн. Шааньси мужийн Фүпин нутгийн хүн. 1969 оны 1-р сараас ажлын гараагаа эхэлж, 1974 оны 1-р сард ХКН-д элссэн. Чинхуа их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн дээд сургуулийн марксизмын онол, үзэл санаа, улс төрийн боловсролын мэргэжлээр төгссөн. Алба хашиж байхдаа эрдмийн зэрэг хамгаалсан.Хууль зүйн ухааны доктор.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга.

1969-1975 онд Шааньси мужийн Яньчуань сяний Вэнь Ань-И нэгдлийн Лян Жяхэ багийн залуу боловсон хүчин, намын үүрийн нарийн бичгийн дарга

1975-1979 онд Чинхуа их сургуулийн Химийн аж үйлдвэрийн салбарт үндсэн органик нэгдлийн мэргэжлээр суралцсан.

1979-1982 онд Төрийн зөвлөлийн Тамгын газар, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын нарийн бичгийн дарга (цэргийн алба хаагч)

1982-1983 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн орлогч дарга

1983-1985 онд Хэбэй мужийн Жэндин сяний намын хорооны нарийн бичгийн дарга, тус сянийн зэвсэгт хүчний улс төрийн зөвлөлийн ахлах гишүүн, намын үүрийн 1 дүгээр нарийн бичгийн дарга.

1985-1988 онд Фүжянь мужийн Шямэнь хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын орлогч дарга

1988-1990 онд Фүжянь мужийн Ниндэ хотын намын хорооны нарийн бичгийн дарга

1990-1993 онд Фүжянь мужийн Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга

1993-1995 онд Фүжянь мужийн намын хорооны байнгын гишүүн, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга, Фүжөү цэргийн тойргийн намын хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга. 

1995-1996 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Фүжөү хотын намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга

1996-1999 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга

1999-2000 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжиний цэргийн тойргийн үндэсний батлан хамгаалах, дайчлах хорооны орлогч дарга

2000-2002 онд Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн дарга (1998-2002 онд Чинхуа Их Сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн дээд сургуульд марксизмын онол, үзэл санаа улс төрийн боловсролын мэргэжлээр оройн аспирантурт сурч, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ)

2002-2002 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Нанжиний цэргийн тойргийн батлан хамгаалах, дайчлах хорооны орлогч дарга, Жэжян мужийн батлан хамгаалах, дайчлах хорооны дарга

2002-2003 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч, Жэжян мужийн цэргийн тойргийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга 

2003-2007 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын Байнгын хорооны дарга

2007-2007 онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга

2007-2008 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал

2008-2010 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал

2010-2012 онд Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, БНХАУ-ын орлогч дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, ХКН-ын дэргэдэх намын сургуулийн захирал

2012-2013 онд Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын орлогч дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга.

2013 оноос Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга.

XV удаагийн Төв хорооны орлогч гишүүн, XVI, XVII, XVIII удаагийн Төв хорооны гишүүн, XVII удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн. XVIII, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн. XI удаагийн Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны анхдугаар бүгд хурлаар БНХАУ-ын орлогч даргаар, XVII удаагийн V бүгд хурлаас ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар нөхөн сонгогдсон. XI удаагийн БХАТИХ-ын XVII хурлаар БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, XVIII удаагийн анхдугаар бүгд хурлаас ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар томилогдсон. ХII удаагийн БХАТИХ-ын анхдугаар хурлаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон. XIX удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлаар ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.


1234...MoreTotal 7 pagesNext

Их уншсан

холбоотой мэдээ