ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга

2017-10-26 15:19:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга


Ли Кэчян 

Ли Кэчян. Эр. Хятад үндэстэн. 1955 оны 7-р сард төрсөн. Аньхуй мужийн Дин-Юань нутгийн хүн. 1974 оны 3 дугаар сараас ажлын гараагаа эхэлсэн. 1976 оны 5-р сард ХКН-д элссэн. Бээжингийн их сургуулийн хуулийн анги, Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ажиллах хугацаандаа эрдмийн зэрэг хамгаалсан. Эдийн засгийн ухааны доктор. 

Одоо ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга. 

1974-1976 онд Аньхуй мужийн Фэн-Ян шяний Дамяо нэгдлийн Дүнлинь багийн залуу боловсон хүчин, 1976-1978 онд Аньхуй мужийн Фэн-Ян шяний Дамяо нэгдлийн Дамяо багийн намын үүрийн нарийн бичгийн дарга, 1978-1982 онд Бээжингийн их сургуулийн хуулийн салбарт суралцаж, оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан.  

1982-1983 онд Бээжингийн их сургуулийн эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга. 

1983-1985 онд Хятадын коммунист залуучуудын эвлэлийн төв сургуулийн хэлтсийн дарга бөгөөд бүх Хятадын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын орлогч гишүүн 1985-1993 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн бөгөөд Хятадын залуучуудын холбооны орлогч дарга

1991 оны 9-11-р сард төвийн намын сургуульд суралцсан 

1993-1998 онд Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хятадын залуучуудын улс төрийн дээд сургуулийн захирал 1988-1994 онд Бээжингийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр аспирантурт сурч, эдийн засгийн ухааны магистр, доктор цол хамгаалсан 

1998-1999 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн даргын үүрэг гүйцэтгэгч 

1999-2002 онд Хэнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, мужийн дарга, 2002-2003 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн дарга, 2003-2004 онд Хэнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга 

2004-2005 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга 

2005-2007 онд Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга 

2007-2008 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн 

2008-2013 онд Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн орлогч дарга.

2013 оноос ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Намын удирдах хэсгийн нарийн бичгийн дарга. 

XV, XVI, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны гишүүн, XVII, XVIII, XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн. VIII удаагийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны гишүүн.


HomePrev12345...MoreTotal 7 pagesNext

Их уншсан

холбоотой мэдээ