ХКН-ын XIX удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийн товч танилцуулга
Ван Хүнин
Ван Хүнин. Эрэгтэй. Хятад үндэстэн. 1955 оны 10-р сард төрсөн. Шаньдүн мужийн Лайжөү нутгийн хүн. 1984 оны 4-р сард ХКН-д элссэн. Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарыг олон улсын улс төрийн мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр, профессор.
Одоо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
1972-1977 онд, Шанхайн Багшийн их сургуулийн боловсон хүчний сургуулийн гадаад хэлний курс
1977-1978 онд, Шанхай хотын хэвлэлийн газрын боловсон хүчин
1978-1981 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын олон улсын улс төрийн магистрантур
1981-1989 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын багш, дэд профессор, профессор
1989-1994 онд, Фүдань их сургуулийн олон улсын улс төрийн салбарын эрхлэгч
1994-1995 онд, Фүдань их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн захирал
1995-1998 онд, Төв хорооны Бодлого судлах албаны улс төрийн хэсгийн дарга
1998-2002 онд, Төв хорооны Бодлого судлах албаны орлогч дарга
2002-2007 онд, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2007-2012 онд, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарийн газрын гишшн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2012-2014 онд, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга
2014-2017 онд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны бБодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын дарга
2017 оноос Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Бодлого судлах албаны дарга, Төв хорооны Өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдах хэсгийн Тамгын газрын дарга
ХКН-ын XVI, XVII, XVIII, XIX сонгуулийн Төв хорооны гишүүн, XVII сонгуулийн Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, XVIII сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, XIX сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн.