Хятад Оросын харилцаа бат бөх байна
2020-10-16 20:36:24  

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад, Орос хоёр улсын дээд түвшний улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг Хятад улс нандигнан үздэг бөгөөд шинэ эринд хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтвортой, бат бэх, тэсвэр хатуу байх болно гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров 14-ний өдөр өгсөн ярилцлагадаа, АНУ дипломат зарчмуудаа ардаа орхиж, Орос улс "Хятадыг тогтоон барихад нь АНУ-д туслах ёстой" хэмээн ялан далангүй хэлж байна. АНУ-ын энэ үйлдэл маш жигшүүртэй юм. Орос Хятадаас холдох ёстой, мөн хоёр орны тохиролцсон нийтлэг ойлголтоос татгалзахгүй юм гэжээ.

Холбогдох асуултад Жао Лижянь хариулахдаа, “Зарим улс орон Хятад, Оросын харилцааг завсардуулж буй оролдлогод Гадаад хэргийн сайд Лавров олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчиж, том гүрний нэр хүндийг гутааж буй өдөөн хатгасан үйлдлийг хатуу шүүмжилж, эсэргүүцэж байгаагаа олон удаа илэрхийлсэн. Зарим улс Хятад, Оросын хооронд зөрчилдөөн үүсгэхийг оролдож байна, энэ нь түүний үр дагавар юм гэв. "