Чиндаогийн бүх иргэдийг нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулав
2020-10-17 16:03:23  

Халдвараас сэргийлэн хянах зангилаагийн үед, Хятадын Шаньдүн мужийн Чиндао хотод олон төрлийн арга хэлбэр авч, богино хугацаанд бүх хүмүүсийг нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулж, “ганц хүнийг ч орхигдуулаагүй” байхаар хичээв. 10-р сарын 16-ны байдлаар, Чиндаогийн бүх иргэдийг нуклеины хүчлийн шинжилгээнд үндсэндээ хамруулж дууссан байна.

Бүх хүмүүсийг нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулах ажлыг хурдтай, эмх цэгцтэй, сайтар биелүүлэхийн төлөө, Чиндао хот 20 мянга гаруй сайн дурынхныг зохион байгуулж, мэдээлэлийн бүртгэл болон эмх журмыг баримтлах зэрэг үйлчилгээг газар дээр нь өрнүүлж, эмч сувилагч, дүүргийн ажилтан нар үргэлжлэн шаргуу ажиллаж, их цар хүрээтэй, их талбайтай түүвэрлэн шалгах ажиллагааг аюулгүй, эмх цэгцтэй өрнүүлж чадсан байна. Чиндао хотын хүүхдийн цэцэрлэгүүд, дунд бага сургууль, их сургуулиудад байгаа хүмүүсийг цөм нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулсан байна. Чиндао хотын их сургуулийн тамирын талбарт оюутнууд арав араваараа баг болж, эмх цэгцтэйгээр дээжээ өгцгөөсөн байна.

Богино хугацаанд бүх хүмүүсийг нуклеины хүчлийн шинжилгээнд хамруулсны зэрэгцээ, Чиндао хот халдвараас байнга сэргийлэн хянах тогтолцооны механизмыг улам төгөлдөржүүлж, чухал талбарын бүх хүмүүс, чухал салбаруудад халдвараас сэргийлэн хянахыг эрчимжүүлж, эмнэлэгүүд өдөр тутам байнга сэргийлэн хянах зэрэг олон талын ажлыг үнэнхүү сайтар хийж, бүх хүчээ шавхан сэргийлэн хянаж, оновчтой сэргийлэн хянаж, халдвар дэлгэрэх явдлыг эрс хазаарлан зогсоосон байна.